Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн “Цагаан морьт” гэдэг газар энэ сарын 5-ны өдрийн 15:26:30 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг тус өдрийн 15:35 цагт ООГХ-ээс цахим шуудангаар онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Бугат сумын Засаг даргын Тамгын газар, иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.