“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүдрийн овоолгыг ашиглан үйл ажиллагаа явуулж буй “Ачит ихт” ХХК-ийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн үндэслэлээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан, Сангийн сайд асан П.Цагааныг эх орондоо болон Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсан бөгөөд шинэ он гарах үед Сингапурын хууль сахиулах байгууллагынхан саатуулж, тодорхой хаягаас өөр тийш гарахгүй байхаар шийдвэрлэсэн нь олны анхааралд өртсөн. Түүнийг саатуулсан талаар зарим цахим мэдээллийн хэрэгсэлд нийтэлснийг нөгөө хэсэг нь үгүйсгэсэн. Түүгээр ч зогсохгүй төлбөртэй ярилцлага өгөөд буй. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “П.Цагааныг саатуулсан нь үнэн” хэмээн баталсан юм.
П.Цагааны үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийг татвараас зайлсхийсэн хэрэгт шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор хилээр гарч явж Тайланд, Индонез, БНСУ, Сингапурт амьдарч буйг хууль хяналтын байгууллагынхан Интерполын тусламжтай тогтоосон гэдэг. Өдгөө түүнийг шилжүүлэн авах талаар Сингапурын хууль хяналтын байгууллагынхантай яриа хэлэлцээ хийж буй юм билээ.
Аудитын байгууллагаас “Эрдэнэт үйлдвэр”-т шалгалт хийгээд тухайн үеийн удирдлага нь зөвлөлийнхөө шийдвэргүйгээр “Ачит ихт”-д давуу байдал олгож, ТЭЗҮ нь үндэслэл муутай, эдийн засгийн эрсдэл өндөртэй, экспортолсон катодын зэсийн борлуулалтын орлогоос “Эрдэнэт үйлдвэр”-т төлөх төлбөрөө гүйцэд төлөөгүй, тус үйлдвэр “Ачит ихт”-ийн 34 хувийг эзэмших гэрээтэй ч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй” хэмээн дүгнэсэн байдаг.
Нэмж хэлэхэд, LiveTV-ийн "Fact check" багийнхан энэ талаар хоёр цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн байдаг билээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эгэ амьтан хулгай хийгээ юу. Төрд ажиллаад долларын тэрбумтан болсон хүмүүс чинь л жинхэнэ хулгайч нар
Хахаха сайхан худлаа донгодохымаа