СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-01-04

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах ажлуудыг хийжээ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 хоногийн өмнө

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд олон талт ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарлаж, үндэсний бичгийн хэрэглээг цахим орчинд түгээн дэлгэрүүлэх, эх хэл соёлоо сурталчлах ажлуудыг үр дүнтэй зохион байгууллаа. 

Хэрэгжүүлсэн гол ажлууд:

1. “Хос бичигтэн” арга хэмжээ:

- Хүүхэд залууст түүх, соёлоороо бахархах, эх хэлээрээ зөв, сайхан бичиж, унших хүсэл эрмэлзэл төрүүлэх зорилгоор “Алтан гадас” үлгэрийн аппликейшн болон “Монгол толь” аппликейшныг хөгжүүлсэн. 

- Үндэсний бичгийн мэдлэг олгох цахим гарын авлага, контентууд боловсруулж, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварыг сайжруулах ажлыг зохион байгуулж байна. 

2. “Алтан гадас” үлгэрийн аппликейшн:

- 25 үлгэр нэмэгдүүлж, хүүхэд залууст эх хэл, ардын аман зохиолоо сонирхон судлах боломжийг бүрдүүлсэн.
Аппликейшны татах холбоос:
- App Store: https://apps.apple.com/.../%D0%B0%D0%BB%D1.../id1673643358
- Google Play: https://play.google.com/store/apps/details...

3. “Монгол толь” аппликейшн:

- Үндэсний бичгийн үгсийн санг цахим орчинд ашиглах боломжийг бүрдүүлсэн. 

Аппликейшны татах холбоос:
- App Store: https://apps.apple.com/.../%D0%BC%D0%BE%D0.../id6475560338
- Google Play: https://play.google.com/store/apps/details...

4. “Хос бичигтэн” YouTube суваг:

- Үндэсний бичгийн хичээлүүд болон компьютерт шивэх зааврыг байршуулсан.
- Холбоос: https://youtube.com/@Khosbichigten/playlists

5. Үндэсний бичгээр хэвлэгддэг цор ганц "Уламжлал" сэтгүүлийг дэмжин хэвлүүлж, үндэсний бичгээр унших бичгийн тоог нэмэгдүүллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

сайдаас нь шалгалт ав

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.