Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно” гэж заажээ.
Хуульд заасанчлан энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болох ёстой ч энэ долоо хоногт хуралдсангүй. Өөрөөр хэлбэл, шинэ оны эхний өдрүүдэд УИХ-ын гишүүд амарч байна. УИХ-ын Тамгын газраас гишүүдэд “амрах зөвшөөрөл” өгсөн гэсэн үг юм.
УИХ-ын Тамгын газрын цахим хуудсанд байршуулсан хурлын товоос харахад УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хоёр ажлын хэсэг л пүрэв, баасан гаригт хуралдахаар товлогджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.