Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт байрлах Удирдлагын академийг дунд сургууль болгох хүсэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд хүргүүлсэн байна.
Тэрээр албан тоотдоо “Хан-Уул дүүргийн 11, 17, 18, 22 дугаар хорооны 16402 хүүхдийн сургуулийн асуудал шийдэгдэхэд маш төвөгтэй болжээ. Жишээ нь 6000 гаруй хүүхдий дунд стандартын дагуу 6 улсын сургууль байх ёстой ч ширхэг ч улсын сургуульгүй байна. Ядаж сургуультай болох газрыг "Номин Реалтор" ХХК эзэмшил газраас Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын мэдэлд сар гаруйн өмнө шилжүүлээд байгаа боловч, уг газар дээр сургууль барихаар 2023 онд нийслэлээс зарласан тендэрт шалгарсан "Гантоонот" ХХК барилга угсралтын ажлаа эхлүүлгүй байхад нь 2024 оны санхүүгийн жил дуусчээ.
Хан-Уул дургийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Удирдлагын Академийн барилгыг Ерөнхий боловсролын сургууль болгож 2025 оны 9 дүгээр сарын 1-нээс 18, 17-р хорооны хүүхдийг хүлээн авах боломжийг хангах шаардлагатай” гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ бол монголыг хорлох санаа төр байсан цагт энэ сургууль байх хэрэгтэй