Улсын хэмжээнд өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын 102 утсанд 1959 гомдол мэдээлэл бүртгүүлж, түүнээс 1676 нь зөрчлийн шинжтэй дуудлага байжээ.
Зөрчлийн 96 нь гэмт хэргийн шинжтэй, түүнээс 40 нь хүний биед халдах гэмт хэрэг үйлдэгджээ.
Хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 175 зөрчил бүртгэгдсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 185 хүнийг эрүүлжүүлсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчлийг илрүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.