СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Яармагийн замыг хэвийн байдалд нь оруулжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

ХУД-ийн 5 дугаар хороо, Титан төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Андын зам" ХХК болон иргэн н.Лхагвасүрэн нарын барилгын дундын цэвэр усны Ф150мм шугамд гэмтэл гарснаар тухайн хэсэгт автомашин зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Холбогдох албаныхан өчигдөр оройноос хойш шуурхай ажиллаж, зам дээр давс бодис цацаж, 12 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагт зорчих хэсгийг хэвийн болголоо.

Тодруулбал, 45.000 мкв авто зам, 18.600 мкв явган замыг хамарсан мөстсөн талбайд нийт 18 тонн давс цацаж хайлууллаа. Хайлсан мөсийг хусаж, түрэх, ачилт хийхэд 3 ковш, 1 камаз, 2 техник, 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 18 рэйсээр цас мөсийг ачиж, тээвэрлэлээ.

12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагийн байдлаар зорчих хэсэг хэвийн, цэвэрлэгээнээс үлдсэн нимгэн мөстөлт хэсэгт цацсан давс хайлалт өгсөн, шаардлагатай хэсэгт давс цацах арга хэмжээг авахаар ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.