СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-12-26

Гашуунсухайтад баригдах төмөр зам зарим хэсэгтээ 10 давхар байшинтай тэнцэх хэмжээний өндөрт байна

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
19 цагийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслий хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Тус төсөлд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи” компаниар гүйцэтгүүлэх, мөн урт хугацааны нүүрс худалдах, худалдан авах асуудал давхар орж ирж байгаа юм.Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

-Тогтоолын төслийг дэмжиж байна. Харилцан ашигтай байхад илүү их анхаарах зөвлөмжийг УИХ-аас өгөх хэрэгтэй. Хоёр улсын аж ахуйн хэлэлцээр. Гэвч улстөржилт, гадна, дотны эрх ашгаас болж, ийм өндөр цэг дээр ирж шийдвэрлэгдэж байгаа нь инээдтэй л байна. Хоёр аж ахуй нэгж шийдвэрлээд явчих байлаа. Төмөр замтайгаа ингэтлээ холбогдох хэрэггүй байлаа. Ингээд шийд гэхээр шийдэж чадахгүй. Тийм болохоор УИХ ямар нэгэн байдлаар оролцож чиглэлээ өгөөд тодорхой зарчмыг тогтоогоод өгөхөөр хэлэлцээр амжилттай явна гэдэгт итгэлтэй байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Энэ хэлэлцээрээр хоёр том асуудлыг шийдэх гэж байна. Нэг нь Монгол Улсын төмөр замын бодлого, нөгөө нь Тавантолгойн ордын хувь заяа. Энэ асуудалд гишүүд туйлын хариуцлагатай хандаасай гэж хүсэж байна.

Хил холболттой холбоотой ажилд манай талаас хэдэн төгрөгийн зардал гарах вэ? Барилга угсралтыг айлын талаар сонгон шалгаруулна. Нэг зураг төсөлтэй явна гэж байгаа юм байна. Барилга угсралтын ажилд Монголын талаас ямар түүхий эд авах вэ, хэдэн хүн ажиллуулах вэ. Хоёрдугаарт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний хүрээнд 16 жил буюу эхний дөрвөн жилд 27 сая, дараах 12 жилд 20 сая гээд нийт 267 сая тн нүүрсний асуудал яригдаж байна. Тэгвэл өмнө нь байгуулсан урт хугацааны гэрээнүүд дээр ямар нөхцөл үйлчилж байгаа. Биржийн үнээс хэдэн хувийн хөнгөлөлттэй байгаа вэ. 16 жилийн хугацаанд нийт 267 сая тн гаргахдаа манай тал ямар хөнгөлөлт үзүүлэх вэ.

өн уурхайн хүчин чадлыг нэмэх гэдэг заалт байна. Тэгэхээр Тавантолгойд шинээр ам нээх үү. Оператор компанийг хэрхэн шалгаруулах вэ?

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

- Хятадын талын төмөр замын суурь бүтэц эзэмшигч компанийн шалгаруулсан компаниар хийлгэхээр гэрээнд тусгасан.

Монголоос Хятадын тал руу өргөн царигийн төмөр зам орно. Тэнд өргөн царигийн төмөр замын терминал байгуулагдана. Мөн адил Хятадын талаас нарийн царигийн төмөр зам Монгол руу орж ирнэ. Энд нарийн царигийн төмөр замын терминал байгуулна. Геологи, газар зүйн хувьд усны урсацтай, голын сайр дагасан газар. Тиймээс маш өндөрт, цементэн тулгуур багана дээр төмөр зам баригдана. . Мөн зарим хэсэгтээ хоёр төмөр зам нэг гүүрээр зөрөх байгууламж байгаа. Тиймээс нэлээд туршлага шаардсан ажил хийгдэнэ.

Үнийн хөнгөлөлтийн тухайд Хятадын компаниудын үнийн аргачлалыг баримтлаач ээ гэдэг санал тавьсан. Энэ дээр бид биржийн дундаж үнийг баримтална гэж хэлэх боломжгүй байгаа. Өмнө нь судалгаа хийгдсэн Тавантолгойн найман лиценз байгаа. “Бортолгой”, “Ончхараат” гэдэг хоёр талбай байгаа. Эдгээр талбайд шинээр ам нээж нүүрсээ борлуулах хүчин чадал нэмэгдэнэ. Оператор хийх нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Үүний туслан гүйцэтгэгчээр Монгол компани, монгол ажилчид оролцох эрх нь нээлттэй гэв. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.