СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-12-25

🔴LIVE: “Орано майнинг” компани ураны төсөлд эхний удаа 500 сая ам.долларын хөрөнгө оруулна

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
12 цагийн өмнө

БНФУ-ын "Орано" групптэй хийх Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. “Орано майнинг” компани ураны төсөлд эхний удаа 500 сая ам.долларын хөрөнгө оруулна. Монгол Улс тус төсөлд нэг ч төгрөг хөрөнгө оруулахгүйгээр 51 хувийн ашиг хүртээд явах юм.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Иргэний хуримтлалын дансан дахь мөнгийг нэмэгдүүлэхийн тулд бид гадаадын төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах ёстой. 27 жилийн өмнө тус компани манай улсад төлөөлөгчийн газраа нээж байжээ.

Тус төсөл хэрэгжсэнээр төсвийн орлого 4.4 тэрбум ам.доллар. Үүнээс улсын төсөвт 70 сая ам.доллар, орон нутгийн төсөвт 29 сая ам.доллар, Ирээдүй өв санд 36 сая ам.доллар, Хуримтлалын санд 593 сая ам.доллар байхаар тооцож байна. Түүнчлэн 51 хувийн өгөөж тохируулга буюу нэмэлт төлбөрийг хөрөнгө оруулагч талаас хийх юм. Энэ заалтыг хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгаж өгсөн. Ингэхээр заавал 51 хувийг хангуулна гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд 24 төрийн байгууллага, 6 хувийн хэвшил, 99 гишүүдтэй 18 удаагийн уулзалт, хэлэлцээрийг зохион байгуулжээ.

Ингээд дараах саналуудад нэгдсэн тохиролцоонд хүрсэн. Тухайлбал, . Манай схемээр бид 51 хувьдаа хүрж байгаа эсэхийг шинжилж үзсэн. Ингээд үүний дагуу гэрээ боловсруулагдсан. Түүнчлэн . Ингээд хөрөнгө оруулагч тал нэмэлт саналуудаа өгсөн. Ингээд гэрээ хэлэлцээр үргэлжилсэн. Эрдэнэс баялгийн зөвлөл дээр ТЭЗҮ боловсруулагдсан.

Засгийн газар 15 татвар, хураамжийг өгөөж гэж үзэх шаардлагыг тавьсан. Ус бохирдуулсны төлбөр гэхэд өгөөж гэж үзэхгүй. Ажил олгогчийн нийгмийн даатгал бас үр өгөөжид тооцоогүй. Төслийн нийт үр өгөөжийн хувьд, АМНАТ, давуу эрхийн ногдол ашиг, Ногдол ашгийн суутган татвар, Тогтвортой хөгжлийн арга хэмжээ, дэмжлэгүүд, Гаалийн  татвар, тусгай зөвшөөрлийн  татвар зэрэг багтана.

Хөрөнгө оруулагч тал аймаг, сумын Засаг дарга нартай гурван талт гэрээ байгуулна. Уурхай олборлолтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол иргэн байна. Монгол ажилчдын таваас дээш хувь нь тухайн сумын иргэн байна. Туслан гүйцэтгэгчийн 60 хувиас доошгүй нь монгол компани байна. Цөмийн энергийн хуулиар 20 жилээр гэрээ байгуулахаар болсон. Татвартай холбоотой маргаан үүсвэл Арбитрт хандахгүйгээр дотоодын шүүхээр шийдвэрлэнэ. Энэ гэрээ Баялгийн санг амь оруулахад нөлөөлнө гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.