Олимпын циклийн дагуу болдог Дугуйн холбооны Ээлжит их хурал болж дөрвөн жилийн ажил амжилтын тайлан болон цаашид 2028 он хүртэл хэрэгжүүлэх бодлогоо хэлэлцжээ.
Мөн холбооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль явагдаж шинэ Ерөнхийлөгчөөр Дугуйн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Гүрсоронзон сонгогдож, Ерөнхий нарийн бичгийн даргаар Үндэсний шигшээ багийн болон “Алдар спорт хороо”-ны дасгалжуулагч ОУХМ Т.Төгөлдөр нар сонгогдсон байна.
Ажлаа өгч буй Ерөнхийлөгч Н.Болдхүү мөн Ерөнхий нарийн бичгийн даргын албыг 11 жил хашсан З.Наран нарын баг нь Монголын дугуйн холбооны 65 жилийн түүхэн дэх хамгийн дээд ажил амжилтуудыг үзүүлж Дэлхийд эхний 29-т, Азид эхний 3-т эрэмбэлэгдсэн Дэлхийн холбоо болгож, дотооддоо дугуйн спортыг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.