Хан-Уул дүүргийн хэмжээнд 12 дугаар сарын 24-ний шөнө 01:30-02:00 цагийн үед цас орж эхэлсэн тул зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчид 24 цагаар жижүүрлэж ажиллаж байна.
Өглөөний 06:00 цагийн байдлаар 232 хүн 55 техник, 70 үлээгч төхөөрөмж, 10 явган замын моторт түрэгчтэй халтиргаа, гулгаанаас сэргийлэн ажиллаж байна.
Даваа, гүвээ, өгсүүр уруу халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад нийт 105 ширхэг давс, бодис, хайрганы савыг байршуулж цэнэглэсэн бөгөөд 30.5 тонн давс, 79.7 тонн бодис зарцуулжээ.
Өнөөдрийн байдлаар нийт 1419 тонн давс, 784 тонн бодисын үлдэгдэлтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.