СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-12-23

🔴LIVE: Ц.Туваан: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс корпораци-"тай ойлголцлын түвшинд явж байгаа

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Засгийн газраас хэрэгжүүлэхээр нэрлэгдсэн 14 мега төслийн эхний үр дүнгүүд гараад эхэлсэн.

Уран гэхээр бид цөмийн энергийн цаашлаад атомын бөмбөг гэж ойлгоод байдаг. Бид энэ ойлголтоосоо болж ураны төслөө 10-20 жил гацаасан. Ингэсний хэрээр монголын ард түмэн л хохирч байгаа. Бид нар болон бидний үр хүүхдүүд утаандаа хордоод амьдарч байна. Иймд бид энэ асуудлыг аль болох эрт хугацаанд шийдвэрлэж байж тулгамдсан асуудлынхаа ард гарна.Ард иргэдийнхээ сайхан амьдралд зориулна. Айгаад улс төржөөд, хий хоосон зүйлс яриад энэ төсөл хөтөлбөрүүд явахгүй.

Сайн тал нь иргэдэд цөмийн энерги, ураны асуудлыг тайлбарлаж өгөхөөр ойлгож байна. "Орона"-гийн гэрээ хийхийг дэмжиж байна. Иймд энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тус гэрээний асуудал УИХ руу орно.

Нөгөө талдаа газрын ховор элементийн асуудал. Газрын ховор элементийг цөмийн ашигт малтмалтай хольж ойлгуулаад явчихсан. . Учир нь дэлхийн хөгжил хурдтай явж байна. Бид үүнээс хоцорчихлоо гэсэн үг.

Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр замын асуудал 16 жилийн хугацаанд гацсан. Энэ хугацааны алдагдсан боломжийн асуудал, ирээдүйд алдах боломж гэж байгаа.

Энэ хил холболтыг хийснээрээ . Хятадын талын ажлын хэсэгтэй манай ажлын хэсэг бас уулзаж, гэрээ хэлцлээ ярьж байна. Хоёр орны Засгийн газар хэлэлцээ хийх байдлаар энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж бодож байна.

Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Салбарын сайдын хувьд би ахалж байна. Эрдэнэт үйлдвэрийн гадна байсан хувьцааг Монголын компани мөнгөө төлөөд оруулаад ирсэн. Яаж авсан, яаж шилжсэн, хэний мөнгө байсан гэдэг нь дараагийн асуудал. Харин тус компанидаа өгөх мөнгөө өгөөгүй асуудал байгаа. Үүнийг шийдэх л ёстой. Өмнөх ажлын хэсгийн ажилтай танилцаж, процесс явагдана. Шүүхийн шийдвэр гараагүй байна.

Оюутолгой ХК-тай холбоотой татварын маргаантай асуудал Арбитр дээр явж байгаа. Засгийн газраас хоёр ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан. Тодруулбал, УИХ-ын 103-р тогтоолын хэрэгжилтийг хангах, маргаантай асуудлыг шийдвэрлэх нь ажлын хэсгийг би ахалж байгаа. Харин арбитрын маргаантай асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд ахалж байгаа.

Оюутолгой компанитай тал талын түвшинд хэлэлцэхийг хичээж байна. Энэ нь манай улсад олон улсын хөрөнгө оруулагчийг татах зөв жишиг болно гэж харж байна. Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаас өөр сонголтгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.