СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-12-23

Г.Ёндон: Намайг бус Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдыг 100 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонг 100 сая төгрөгөөр шагнуулсан. ХБНГУ-д суух Элчин сайдаар томилогдох гэж байгаа гэх мэдээлэл сүүлийн үед ихээр гарч эхэлсэн. Эдгээр асуудлаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонгоос тодрууллаа.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон:

-Намайг бус Эрдэнэт үйлдвэрийн 7000 уурхайчин 100 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан. Өнгөрсөн жил ч энэ шагналаар шагнуулсан. "Алтан эрдэнийн өргөмжлөл" цом, 100 сая төгрөгөөр шагнуулж байсан. "Эрдэнэс Монгол" нэгдэл дотроо байгаа компаниудыг маш олон үзүүлэлтээр дүгнээд ийнхүү шагнадаг. Ингээд бид захирлын зөвлөл дээрээ энэхүү 100 сая төгрөгийг хэрхэн зарцуулах талаараа ярилцаад 50 орчим сая төгрөгийг "Энэрэл төв" буюу асрамжийн газрын охидын өрөөг тохижуулахад зарцуулахаар болсон. Үлдсэн мөнгийг эмэгтэйчүүд, залуучууд, ахмадын холбооддоо хуваагаад өгч байсан.

Элчин сайдаар томилогдоно гэдэг асуудал бас цацагдсан байна лээ. Намайг "Эрдэнэс Тавантолгой" руу нэг явуулаад, "Эрдэнэс Монгол" руу бас явуулаад л, Элчин сайдаар ч томилоод байна. Мэдээж Эрдэнэт үйлдвэрийн захирлыг Засгийн газраас шийддэг. Шийдвэр нь гарсан тохиолдолд ажлаа өгнө. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.