Rookie буюу реппер У.Мөнхбаганыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оноосон. Тэгвэл түүний эхнэр, жүжигчин Г.Золзаяа энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Rookie буюу реппер У.Мөнхбаганыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оноосон. Түүнчлэн бусдыг олон нийтийн сүлжээнд доромжилсон, өдөөн турхирсан үйлдлийг нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа юм. Тэгвэл түүний эхнэр, жүжигчин Г.Золзаяа энэ талаар дараах байр суурийг илэрхийлжээ.
Жүжигчин Г.Золзаяа:
- Өнгөрсөн долоо хоногт бага хүүхэд маань өвдөөд эмнэлэгт хэвтсэн .Эмнэлэгт асаргаа сувилгаа эмчилгээгээ хийлгүүлээд арай дээрдээд гэртээ гарч ирсэн. Энэ хугацаанд интернэт орчинд орох завгүй байлаа. Одоо л нэг зав гарч байна. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, өөр бодогдох зүйлс үнэндээ байсангүй.
Гурав хоногийн өмнө нэг зүйл болсон. Надаар хэлүүлэлтгүй хүн бүр мэдэж байгаа байх. Хүн буруу зүйл хийснийхээ хариуцлагыг хүлээх ёстой гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.