Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн "Азтай залуус 12-р сар" барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-ний 014 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Юү Эл И" ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьат, ЗХ-ний 013 анги, Очирням ХХК, Хүннү Шоес ХХК, Херо Холдинг ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь үзүүрлэв.
Дөрөвт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Эрдэм Үүд ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Э.Баасанжав, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар шалгарлаа.
Наймд аймгийн хурц арслан М.Еркебулан, аймгийн хурц арслан У.Батцоож, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.
Тус барилдаанаас 60.000 төгрөгөөр хос тасалбар худалдан авсан нэгэн азтай үзэгч Вьетнам улсын Натранг аралд хосоороо аялах, амрах 8.000.000 төгрөгийн эрхийн бичиг хожсон бол түрүү бөхийн бай шагналд мөн энэхүү халуун орны тансаг аяллын хос эрхийн бичиг гардуулсан юм.
Энэхүү Аймаг, сум, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн 2024 оны отгон барилдааныг “Эрүүл хүнсээр дэлхийг дайлна” ХУШХАН” брэнд, “Тансаг аяллыг зөвхөн эндээс” CRUISE TOUR MONGOLIA, KOREA OPTIC MONGOLIA , POWER ENGINE компаниуд ивээн тэтгэж, хамтран зохион байгууллаа.
Арванхоёрдугаар сарын 29-нд 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн уламжлалт барилдаан болно.
Жич: Зохион байгуулагч байгууллагын шийдвэрээр арванхоёрдугаар сарын 24-нд зохион байгуулахаар товлогдсон Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан барилдаан цуцлагдсан болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.