СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-12-20

Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд эхлүүлнэ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд эхлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 14 МЕГА төсөлд туссан “Нүүрс-химийн цогцолбор” байгуулах болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүрэн нүүрсний ордыг түшиглэн, нам температурт боловсруулан түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдэл, дэгдэмхий бодисыг бууруулах, утаа багатай хөх нүүрс үйлдвэрлэх нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд багтааж эхлүүлэхээр болжээ.

Бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, олон улсад туршлагатай, технологи эзэмшигч бүхий гүйцэтгэгчийг түргэн шуурхай сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.