Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа эх орондоо хийнэ.
Энэ талаар МУГТ Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өгчээ.
Тэрээр "Өнгөрсөн аравдугаар сард би дэлхийн мэргэжлийн боксын топ дөрвөн холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкийн аваргын бүсний эзэн болсон. Тус аваргын бүсээ ирэх 2025 оны нэгдүгээр сарын 24-нд эх орондоо хамгаалахаар боллоо. Миний энэ удаагийн өрсөлдөгч мэргэжилд (12-0, 4КО) амжилттай АНУ-ын тамирчин Жошуа Орта байна. Энэ тулааныг WBA холбоо болон MBC буюу Монголын мэргэжлийн боксын зөвлөл хамтран зохион байгуулна. Тэмцээний оргил тулаанд миний бие Жошуа Ортагийн эсрэг тулалдах бол дэд оргил тулаануудад Монголын энэ цаг үеийн жин жингийн шилдэг таван боксчин Солонгос, Хятад, Казаxстан, АНУ гэсэн орны мэргэжлийн боксчидтой тулалдана" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.