Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж хэлэлцсэн байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд оролцож, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар мэдээлэл хийсэн байна. Тэрээр энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:
-Нийслэлийн агаарын бохирдлыг бий болгож буй хүчин зүйлүүдийг хэрхэн бууруулах талаар хэлэлцлээ. Агаарын давхар эсэл, нүүрс төрөгчийн хийг бууруулах, урт болон дунд, богино хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг бүхий Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгууллаа. Үндэсний хороог мэдээж хэрэг албан тушаалын эрэмбээрээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахалж, миний бие нарийн бичгийн даргаар нь ажиллана.
Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж буй гэр хороололд 198 мянган яндан байна гэдэг тооллогыг 2024 оны долоодугаар сард нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг бүхий байгууллагаас гаргасан. 2019 онд гэр хороололд 160 мянган айл өрх амьдарч байсан. Тэр үед 350 мянган тонн түлш хэрэглэдэг байсан. Одоо бол гэр хорооллын өрхийн тоо нэмэгдсэн байна. Тиймээс агаарын бохирдол буурахгүй байна. Жилд Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд 520-540 мянган тонн сайжруулсан түлш түлж байна.
Би Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийж, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч буй арга хэмжээний талаар танилцуулсан. Агаарын бохирдлыг үүсгэж байгаа хамгийн гол хоёр чиглэлд хариулт өглөө. Нэгдүгээрт автомашины тоо сүүлийн хоёр жилийн хугацаанд эрс нэмэгдэж өнөөдрийн байдлаар 804 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашины угаар эзэлж байна. Өдөрт замын хөдөлгөөнд 300-400 мянган автомашин оролцож байна. Энэ бол зөвхөн нийслэлийн төв орчмын нэгдсэн камерын системээр тоологдсон тоо. Эдгээр машинууд азотын давхар исэл ялгаруулдаг бөгөөд нүүрсэн яндангүй машинууд маш их бохирдол ялгаруулж байна. Тиймээс эхний удаад нүүрсэн яндангүй автомашинуудыг явуулахгүй албадлагын арга хэмжээ авна. Мөн дээрээс нь 60 мянган өрхөд гэр байшингаа дулаалж, дулаан алдагдалгүй байлгах талаар зөвлөмж өгч байна. Зуухыг зайлшгүй солих шаардлагатай 84 мянган өрх байна. Сүүлийн үед зуухны шинэчлэлтэй холбоотойгоор шүүмжлэл гарч байна. Нийгмийн шаардлагаас болж энэ асуудлыг зогсоогоод байсан боловч энэ бол зайлшгүй хийх шаардлагатай ажил юм байна.
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу одоогийн сайжруулсан түлшний найрлага, технологийг өөрчлөх судалгааны ажлыг эхлүүлсэн. Цаашид 800 км-ийн алсаас мидлинг авчрах уу. Чойр-Нялгын сав газраас хүрэн нүүрс авчирч, перкет үйлдвэрлэх үү гэдэгт судалгаа хийнэ. Мөн приус загварын машинууд нүүрсэн яндангүй хөдөлгөөнд оролцож, агаарт хортой бодис ялгаруулж байна. Эдгээр машинуудыг журамлаж, зориулалтын яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулах албадлагын арга хэмжээ авна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн байна уу таны захирагч болсоноосоо хойш хийж бүтээсэн ажлууд нүдэнд харагдахуйц олон байгаа нь сайшаалтай таны цаашдын ажилд амжилт хүсэе судалгааны ажлаа хурдавчилж нэн даруй бодитой шийдвэр гаргахгүй бол утаанд хордож уушиг цээж нь хэржигнэж 40 хүртэл халуурч уйлсан шаналсан хүүхдүүдийг хараад өр эмтэрч байна яндангийн тоог цөөлье гэвэл боломж байгаа шүү жнь: манай хашааны хаалгыг шүргээд дулааны шугам явсан байхад айл өрхүүдэд холболт хийх зөвшөөрөл өгөхгүй байгаа нь яндангийн тоог цөөлөх бодлого байхгүй байна гэж харж байна зарим нэг айлууд яндангаа буулгаад цахилгаанаар дулаанаа шийдээд явж байтал тоолуурын шинэчлэл явагдаж байна гээд учир нь олдохгүй нэг тоолуур тавиад 2 тоолуурын завсарт айл өрхүүдын төлбөрыг 6-7 нугалж бичээд бөөн өрөнд оруулаад өнөөхийг нь төлж амжаагүй байтал автоматаар цаанаас нь тогийг нь салгаад нөгөө яндангаа авсан айлууд чинь яндангаа буцааж хийгээд зарим нэг нь гал алдаж хүүхдүүд нь даарч ханиад томуу хүрч хэцүүхэн амьдрал үргэлжилсээр байна даа
Salhi garaasaa geedel zalbir uur arga baihgvi ilvv zardal gargah herergvi shvvdee
ХЭН НЭМЭГДҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ. ЭНЭ ШИЛЖИЛТИЙГ ЧИНЬ ХУУЛИАР ЗОГСООЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ, ХОТОД АМЬДРАХ ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОХ. ОРОН СУУЦГҮЙ БОЛ ХОТОД АМЬДРАХ ТАТВАР БИЙ БОЛГОЖ ТӨЛӨХГҮЙ БОЛ ХОТООС ГАРГАХ ХЭРЭГТЭЙ.