Оюутолгойн татварын маргааныг шийдвэрлэх хүрээнд Ц.Туваан сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар хэлэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ТНБД С.Жавхланбаатар:
-Оюутолгой ХК-тай УИХ-ын 103 дугаар тогтоол гарсан. Үүний хэрэгжилтийг Засгийн газраас ханган ажиллаж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Оюутолгойн хэлцлийг ахлах үүргийг өгсөн. Ц.Туваан сайдын зүгээс арбитрын маргааныг шийдвэрлэх чиглэлд нөгөө талтай хэлцэлд оръё гэж байгаа.
УИХ Үйлдвэр технологийн паркийн хуулийг 2022 онд баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгагдсан. Эдгээр төслүүдэд аж үйлдвэрийн парктай уялдаж цогцолбор байдлаар хөгжүүлэх зэс боловсруулах үйлдвэр, нүүрс химийн үйлдвэр, кокс эрчим хүчний үйлдвэр, гангын үйлдвэр гэх дөрвөн том төсөл орсон байгаа. Эдгээр үйлдвэрлэлийг эхлүүлэхийн тулд үйлдвэр технологийн паркийнхаа дэд бүтцийг хөгжүүлэлтийг эхлүүлье гэж байгаа.
Ингээд нэмж зургаан байршлыг тогтоож өгсөн байгаа. Энэ нь төрийн өмчит дангаараа бус орон нутгийн өмчит, хувийн өмчит байж болох юм. Манай улсад 12 үйлдвэр технологийн парк байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.