СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-12-16

Өвөрхангай аймагт хүн алсан этгээдийг 17 жилийн дараа илрүүлжээ

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 хоногийн өмнө

Өвөрхангай аймагт хүн алж шатаасан этгээдийг 17 жилийн дараа илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тодруулбал, 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын хойд жалганд эрэгтэй хүний цогцос шатсан байдалтай олдсон” гэх хэрэгт Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан юм. Дээрх хэргийг “Т” гэгч нь үйлдсэн болохыг 17 жилийн дараа нөхөн илрүүлжээ.

Сэжигтэн этгээд “Т”-г энэ оны 12 дугаар сард яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шалгалтын ажиллагааг Өвөрхангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.