СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-12-15

Х.Лхагвасүрэнгүй "Харанга"-ын тоглолтыг Америк дахь монголчууд үзэхгүй гэжээ

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 хоногийн өмнө

35 жилийн ойгоо тэмдэглэж байгаа домогт "Харанга" хамтлаг АНУ-д шинэ оноо гаргах гэж байна. Арванхоёрдугаар сарын 13-нд Чикаго хотоос эхлэх тэдний тоглолт Вашингтон, Сиатлл хотуудад үргэлжилж, 30-нд Вашингтон ДС хотод "Ододтой Үдэш" шинэ жилийн цэнгүүн хийснээр өндөрлөх аж. Гэвч мордохын хазгай гэгчээр тус хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн энэ удаад Америкт очсонгүй. Лхагваагийн хоолойгоор "Толин хул", "Үзэсгэлэнт минь" дуунуудыг сонсож чадахгүй болсон монголчууд 100, 110 ам.доллараар худалдан авсан тасалбараа буцаая гэж цахимаар байр сууриа хатуу илэрхийлжээ. 

Тухайлбал, Чикаго хотод амьдардаг нэгэн монгол иргэн "Харанга хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ л гэсэн бол бүрэн бүрэлдэхүүнээрээ л байх ёстой. Аливаа хамтлагийн гоцлол дуучин нь илүү тод гялалздаг нь жам. Манлайгийн гитардахыг харъя гэж хүн 100, 100 доллар төлөхгүй шүү дээ. Тоглолт үзэх гэж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь зөвхөн Лхагваагийн хоолойг л сонсохыг хүсэж тасалбар худалдан авсан байгаа.

Та нар анхнаасаа Чикагогийн тоглолт дээр Лхагваа биш, Алтанбүргэд гэдэг хүн дуулна гэж зарлалаа засаж тавиад, мөнгө буцааж авмаар байгаа хүмүүст сонголтыг нь үлдээх ёстой байсан. Бүр даварчихсан, "Бид эргэж ирнэ" ч гэж байх шиг. Эргээд Лхагвааг дагуулж ирээд өнөөдрийн тасалбар авсан хүмүүст үнэгүй тоглох юм уу? Үзэгчдээ хүндэлнэ үү. Урлагийн тогоо чинь 35 жилд та нарыг бас ч нээх өлсгөөгүй байх гэж бодох юм" гэжээ. Үүнтэй тасалбар авсан олон хүн санал нийлсэн байна. 

Х.Лхагвасүрэнгүй Харангыг үзэхгүй гэсэн үзэгчид тасалбраа буцаая гэж олноор хандсан учир тоглолт зохион байгуулагчид "Тоглолт үзэх хүсэлгүй хүмүүст төлбөрийг 100 хувь буцаан олгох болно" гэжээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.