СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-13

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах нөхцөл бүрдэв

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

Улсын дээд шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр боллоо. Ингэснээр УИХ-ын 126 гишүүний нэгийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусах нөхцөл бүрдлээ.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшиж 55 мянга гаруй сонгогчийн саналыг авч хууль тогтоолцохоор болсон Даваагийн Цогтбаатарыг УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийн “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэх заалтыг үндэслэн эгүүлэн татах нөхцөл бүрдээд байна.

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын тухайд 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан нэгэн. Энэ үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон дуулиант “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан юм. билээ.

Харин өнгөрсөн лхагва гарагт танилцуулсан Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн тогтоолд “Д.Цогтбаатарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв” хэмээсэн байгаа. Харин түүнийг буруутгасан “Сэлэнгийн герфорд” ХХК, “Пи Си Вай” ХХК-д холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгосон билээ.

Тэгэхээр УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарт холбогдох хэргийг гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, гурван компанид давуу байдал олгосон гэм буруутай нь тогтоогдож, ял шийтгэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж буй учраас УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийг үндэслэн эгүүлэн татаж, хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хэрэгжүүлэх нь хууль тогтоогчдын өөрсдийнх нь эрх мэдлийн, цаг хугацааны л асуудал болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (17)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Чоно
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Мөнх-Эрдэнэ гэж солиотой юм морины зүчээ, авгайдаа 570 авч өгсөн энэ тэр нь энэний олсон авилгын мөнгөөр хийсэн ажил нь юм байна даа.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хуулиас дээгүүр хэн байх билээ эргүүлэн татах хэрэгтэй нэр дэвшихэд нь юу харж хянаж байдаг юм бэ

Иргэн
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ийм гэмт хэрэгтнүүд хог нэгээрээ л нэр дэвшиж зарим нь бүүр гишүүн болоо биз дээ ер нь нэр дэвшигчидийг анхнаасаа л сэтгэц хөрөнгө орлого гэмт үйлдэлийг нь сайн нягталмаар юм шиг ээ

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Анхнаасаа 2023 оны 7-р сард шүүхийн шийдвэр нь гарч буруутай нь тогтоогдсон нөхрийг АН яагаад олон мянган сонгогчдыг хууран мэхэлж нэрийг нь дэвшүүлж, худал сурталчилгаа хийж байдаг байнаа. Энд нам нь ч гэсэн хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.

Иргэн
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

И,Хд ийм ял эдлэх ёстой этгээдүүд олон бий сэддорж гэж нэг луйварчинг өмнөговьчууд сонгоод гаргаад ирсэн байсан ёстой нохой бөөсгөө авахуулсан хүндээ янаг гэдэг л байх

Спорт
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Зөв зөв хууль бол хууль хулгайчуудыг хайрлах шалтгаан үнэндээ алга

Орилоо
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Одоо ногоо шизо нь орилоод эхлэнэ биз

Шударга иргэн
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Мөнхэрдэнэ гэж хүн хог худлаа орилж гүйгээд байж гаргаж ирсэн биз дээ Ялаас мултрах арга хайж явсан байж Муу паразитууд

Зочин.
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

УИХ гэх дээд бгууллага нь гэмт хэргийн халхавч юм даа.Нээх хууль тогтооно гээд сүрчигнээд,төсвөө ч баталсан юмгүй,хэцүүхэн газар болж дээ.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Гүү ээ хууль зөрчиж буруу үйлдэл хийсэн бол эгүүлэн татагдах нь бүү хэл ял эдлэх нь гарцаагүй Гэхдээ хууль алагчлалгүй үйлчилдэгсэн бол 3 сонгуульт хугацаанд хууль зөрчиж ял эдлэх байтугай хуулиар татан буугдах болзолоо хэдэн зуун хувиар давуулан биелүүлж улсынхаа иргэдийн амьд явах эрхийн эсрэг геноцид үйлдсэн МАН гэсэн субъектийг яахыг нь харах л үлдлээ

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Гэмт хэрэгтэнг дэмжээд дэвшүүлээд бүр арай шүү энэ 126 дотор гэмт хэрэгтэн зөндөө бгаа

Асашёорю
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Монголын хууль мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд хэзээ ч үйлчлэхгүй. Цогтбаатар гишүүнийг та нар яаж ч чадахгүй, муусайн оркууд аа, үхэр монголчууд аа!

Horloo
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Butsaaj tat oor ysdiim

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

126 д өөр хэдэн хулгайч бна Хулгайчийг илрүүлж эргүүлэн татах шаардлагатай

Зочин
5 хоногийн өмнө
116.206.83.106

Цэлмэг гээд даварцан гантөмрийн оймсноос үсэрсэн жоомтой цуг эргүүлэн тат тэр эмэгтэй бас нэг мөнгө хүүлэг шулаачин санагдсан шөө

Donoi
4 хоногийн өмнө
116.206.83.106

Iim hymyysiig ergyylen tataj baih bairand bailgaj baij daraa daraachiin nyhdyyd ner tsever oroh bno shyyh yaaj ajillahiig harah yldejdee

Зочин
4 хоногийн өмнө
116.206.83.106

маш зөв эргүүлэг тат хууль бусаар хөрөнгөжсөн хөрөнгийн улс авах хэрэгтэй хулгайчыг байх газарт нь байлгах хэрэгтэй их хөрөнгө хуссан хулгайчдаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.