СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-13

Завхан аймгийн төрийн албан хаагчид долоо хоног бүр ууланд алхдаг болжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Завхан аймгийн Биеийн тамир, спортын газраас Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 5 дугаар тогтоол, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дахь заалт, “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд иргэдийг хөдөлгөөний дутагдлаас шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвлийн уулын алхалтыг зохион байгуулж эхэллээ.

Энэ сарын 7-ны өдөр аймгийн ЗДТГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Улиастай сумын 1 дүгээр цэцэрлэгийн алба хаагчид арга хэмжээнд нэгдэж, Товцог хайрханд уулын алхалт хийв.

12 дугаар сарын 14-ний өдөр аймгийн ИТХ, Шүүх, Улиастай сумын 3 дугаар цэцэрлэг, Хаан банкны хамт олон уулын аялалд гарах ба байгууллага, аж ахуйн нэгжүүд 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл аймгийн БТСГ-аас батлагдсан хуваарийн дагуу алхалтад нэгдэх юм.

Эх сурвалж: Завхан аймгийн ЗДТГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ууланд алхах тусгай зориулалтын хувцас, хэрэгсэлгүй ингэж компаничилж хүчээр явуулах юм бол эрүүл болох биш бүр гэмтэх эрсдэлтэйг Биеийн тамирын газар мэддэггүй юм байхдаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.