12 дугаар сарын 11-ний өдөр ДБЭТ-т Монгол Японы Соёлын Харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэг болон Японы ЭСЯ-наас хамтран Япон, Монголын хооронд Соёлын хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгууллаа.
Тус тоглолтыг Монгол Улсын ССАЖЗЯ дэмжин ажиллаж, ДБЭТ болон Японы Такеда Корпорацийн үйлдвэрчний эвлэлийн байгууллага ивээн тэтгэлээ.
Концертод Монгол Улсын ДБЭТ, Морин хуурын чуулга, Үндэсний Урлагийн Их театр, Монгол Улсын Консерватори, Сити их сургуулийн уран бүтээлчдээс гадна бусад олон хамтлаг, дуучид уран бүтээлээсээ толилуулж, гайхалтай ая, дуу хуурын эгшгээрээ үзэгч олны сонорыг мялаав.
Японы ЭСЯ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.