СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-12

Хонины мах 14 мянга, үхрийн цул мах 20 мянган төгрөгийн үнэтэй байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Баянзүрх дүүргийн “Амгалан” хүнсний захад хонины мах нэг килограмм нь 12000-14500 төгрөгийн хооронд байна. Худалдаа эрхлэгчид өнгөрсөн өвлийн зудаас улбаалж махны нийлүүлэлт ховор болсон талаар дурдаж байлаа. Өнгөрсөн жил хонины махны үнэ дунджаар 10 мянган төгрөг байсан бол энэ жил 14 мянга хүртэл өсжээ.

Худалдаа эрхлэгчид "Энэ жил махны үнэ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад өндөр байна. Учир нь өнгөрсөн өвлийн зудын нөхцөл байдлаас болж махны нийлүүлэлт хомсодсон. Бог малын мах нийлүүлэх нь илүү ховордсон. Өнөөдөр өглөөний байдлаар шинэ мах олдохгүй байсан. Бид голдуу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас махаа нийлүүлж, худалдаалдаг. Махны үнэ өссөн учир иргэдийн худалдан авах чадвар муудсан" хэмээв.

  • Хонины ястай мах кг нь 12000-12500,
  • Хонины цул мах кг нь 14000-14500
  • Хонины гулууз мах кг нь 11500 төгрөг

  • Үхрийн ястай мах кг нь 15000
  • Үхрийн цул мах кг нь 18000-20000

  • Адууны жижиглэн, ястай 10000-10500

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.