СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-12

Утааны сонсгол хийх ажлыг БОХХАА-н байнгын хороонд шилжүүллээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Өнгөрсөн 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдөл гомдлын "Д-Өргөдөл" цахим системд утааны сонсгол зохион байгуулах талаар өргөдөл санаачилж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Улмаар 71,350 иргэний санал авсан тул уг асуудлыг БОХХАА-н байнгын хороонд шилжүүллээ.

Уг нийтийн өргөдлийг холбогдох байнгын хороонд хуваарилсан талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д танилцууллаа.

Тэрбээр “ Иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн ашиг сонирхлыг хөндсөн агаарын бохирдол утааны асуудлаар нийтийн өргөдөл ирүүлснийг УИХ-ын нийтийн өргөдөл гомдлын системд 11 дүгээр сарын 25-ны өдөр нийтэлсэн. Энэ өргөдөл 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 71,350 иргэний санал авсан тул асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр УИХ-ын хуульд заасан байнгын хорооны эрхлэх асуудлын дагуу Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд хуваарилж байна. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо иргэдийн гаргасан асуудлыг хуульд заасан хугацааны дагуу хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай бол холбогдох байнгын хороодтой хамтран хэлэлцэх нь зүйтэй" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.