СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-12

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа улс төржиж байгаад загнуулав

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа 2026 оны төсвийн жилээс эхлэн боловсролын салбарын төсвийн нийт зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувиас багагүй байх санал дэмжигдээгүйд бухимдаж чуулганы танхимд үг хэлэв. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, дүрмээр хүлээсэн үүрэг байдаг гэдгийг дандаа бодно шүү. Хэлэлцээд дууссан асуудлыг оруулж ирээд байна. Хэлэлцэж байгаа асуудалтайгаа бүрэн танилц. Юмаа гүйцэт унш. УИХ-ын гишүүд боловсролын салбарыг дэмжсэнгүй гэдэг улс төр хийхээ боль" гэж загнав.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-Манай багш нар бүгдээр маш их гайхаж байна. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаасаа төсөв харамлалаа. Төсвийн байнгын хороон дээрээ боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг буцаалаа. УИХ-ын 62 гишүүн дэмжсэн саналыг унагаасанд харамсаж байна. Аман дээрээ боловсролын салбарыг тэргүүлэх гэж байгаа ч багш нарын амьдрал та нарын хэлдгээр уланд байна. Хүүхдийн хоолны хувьсах зардал хаанаа ч хүрэхгүй байна. 400 ам.доллар жилд хүүхдэд зарцуулж байна.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:

-Би чуулганы хуралдаанд, байнгын хороонд ч хэлж байгаа. Ер нь бид боловсрол дээрээ л хүчээ тавьж, анхаарах ёстой. Төсөв алдагдалгүй болж, эдийн засаг сэргэж байгаа энэ үед бид хүнээ бэлтгэж авах ёстой. Мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байна. Энэ төслүүд хүнгүй хийгдэхгүй. Монгол хүн, инженер, техникийн ажилчид өөрсдөө хийх ёстой. Суурь боловсрол, ерөнхий эрдмийн боловсролыг маш чанартай их, дээд сургуулиудыг дэмжих хэрэгтэй.

Сурагчийн, багшийн эрх маш их зөрчигдөж байгаа. 40 сурагчтай нэг ангид сурч буй нийт 214 мянган хүүхэд байна. Даац нь хэтэрчихсэн сургуульд 318 мянган хүүхэд сурч байна. Энэ хүүхдүүдийн эрхийг хамгаалахын тулд боловсролдоо дорвитой хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Боловсролын салбарт ойрын 3-5 жилд том хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын гишүүдийн гаргаж байгаа санал чухал гэдгийг ойлгож байна. Гэхдээ төсөв, санхүү бодлогын асуудал дээр чадамжтай боломжтой эсэхээ бид харж байх ёстой. Сэтгэлийн хөөрлөөр хамаагүй шийдвэр, улс төрийн попорлоор гаргадаг. Энэ нь эргээд хэрэгждэггүй асуудал байдаг. Ингээд УИХ, Засгийн газар хүнд байдалд орох аюул байдаг. Иймд мэргэжлийн байнгын хороо асуудлыг авч хэлэлцдэг.

2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний УИХ-ын тогтоолын төсөл гэж байгаа. Үүн дээр та санал гаргасан. Харин энэ нь ирэх оны төсвийн бодлоготой зөрчилдөж байгаа учраас дэмжиж чадахгүй байна гэж гишүүд тайлбар хийж байна.. Тэгээд үүнийгээ УИХ-ын гишүүд боловсролын салбарыг дэмжсэнгүй гэдэг улс төр хийгээд байна. УИХ-ын гишүүний саналаа өгөх бүрэн эрхэд халдаж байгаа чинь зохимжгүй байна.

 Танхим дотор дур зоргоороо байдаг байдлыг таслан зогсоох ёстой. Монголын ард түмний ёс зүй, зарчмаар манлайлах үүрэгтэйгээр гишүүд энэ танхимд сууж байгаа гэдгээ дандаа бодож ажиллана шүү. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Мөнхтуяа АН ын жагсаалтаар аз таарч орж ирсэн. УИХ-ын гишүүн. Унш бас дахин унш.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.