СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-12

П.Батчимэг: Улсын төсвийн хөрөнгөөр Хөвсгөл аймагт баригдах бяслагийн үйлдвэр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан уу?

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Батчимэг Улсын төсвийн хөрөнгөөр Хөвсгөл аймагт баригдаж буй бяслагийн үйлдвэр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан эсэх, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төслийг хэн тодорхойлдог эсэхийг асуув. 

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

-2024 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 11 хуулийн төсөл, дөрвөн УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль орж ирэх байсан орж ирээгүй байна. Энэ хуулийн нэгдүгээр зүйлийн 22.5.22-т албан татвар төлөгчийн 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх УИХ-аас баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үндсэн үйл ажиллагааны орлогод таван жилийн хугацаанд 90 хувиар албан татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн чухал ач холбогдолтой заалт нэмсэн.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс, төвийн бүсийг хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс, баруун болон хойд бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болон аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлнэ гэж заасан байгаа. Ийм чухал хэлэлцэх асуудлыг манай байнгын хороо хэлэлцэх ёстой. Гэтэл хэлэлцэхгүй өнгөрч байна.

Үүнтэй холбоотойгоор юу? Энэ төсөл импортыг орлох, экспортыг дэмжих төсөлд хамаарах уу? 100 хувь улсын төсвөөс санхүүжиж байгаа ийм төслүүд татварын хөнгөлөлтөд хамрагдах уу?

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх импортыг орлох экспортыг дэмжих хэчнээн төслийг хэн тодорхойлох бэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хөвсгөлд төсвийн хөрөнгөөр хийгдэх бяслагны үйлдвэр импортыг орлож чадна гэдэгт итгэх хүн байхгүй л болов уу? Тэр бү хэл улсын хэмжээнд ямар үүрэг оройлтой байх нь тодорхой бга юм уу? Ер нь ямар үндслэлээр төсвөөс санхүүжүүлэхээр төсөвт суулгасан юм бол доо ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.