Монголын шатрын холбоо /МШХ/-ны ээлжит бус их хурал энэ сарын 14-нд болно. Их хурлаар холбооныхоо ерөнхийлөгчийг шинээр томилох юм.
МШХ-ны Ерөнхийлөгчид тус холбооны Хүндэт Ерөнхийлөгч Монгол Улсын ЕТГ-ын дарга Г.Занданшатар өрсөлдөхөөр мэдүүлгээ хүргүүлжээ.
Мөн МШХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Х.Батчулуун өрсөлдөхөөр материалаа хүргүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.