СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-12-10

🔴LIVE: ЖДҮ сангаас зээл авсан 300 аж ахуй нэгжийн 100 тэрбум төгрөгийн зээлийг хууль хяналтын байгууллага шалгаж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг сонсов.

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан:

-2020 оноос хойш улсын төсөв дээр мөнгө төсөвлөөгүй. Эргэн төлөлтөөсөө эх үүсвэрээ бүрдүүлж байгаа. Түүнчлэн орон нутаг, олон улсын төсөл хөтөлбөрөөс эх үүсвэр бүрдүүлж явж байна.  117 тэрбум төгрөгийг дөрвөн жилийн хугацаанд зээл болгон өгсөн. 229 тэрбум төгрөгийн үндсэн авлага, нэмээд 250 тэрбум төгрөгийг алданги авахаар байгаа.  Үүнийг 2-3 хувь нь зээлдэгч нь нас барсан, гадагшаа гарсан тохиолдол байна. Бусад өр төлбөрийн асуудлыг бүгдийг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулж, барьцаа хөрөнгө гаргуулах, шүүхийн шийдвэр гаргуулах ажиллагааг үе шаттайгаар хийж хэрэгжүүлээд явж байна.

Монголбанкны мэдээллийн санд зээлдэгчтэй холбоотой мэдээллийг тогтмол өгч байгаа. Иймд бусад банк, санхүүгийн байгууллагаас зээл авах асуудал эдгээр найдваргүй зээлдэгчдийн хувьд хаагдана гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.