Хүүхдийн хоолны 31 тэрбум төгрөгийг 2025 оны төсвөөс хассан гэж Боловсролын сайд П.Наранбаяр хэлж байна.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Дотуур байрны хоолны зардлыг нэмэгдүүлж оруулж ирсэн. 2024 оны арваннэгдүгээр сард хоригт орсон төсөв дээр сайн нэмэгдүүлж чадсан байсан. Үүнээсээ бага зэрэг буурсан ч өнгөрсөн жилийн дүнтэй харьцуулахад эрс өссөн. Өнөөдөр дотуур байранд 40320 хүүхэд амьдарч байна. Эдгээрээс ахлах сургуулийн хүүхдүүдийн хоолны зардлыг сайн нэмэхгүй бол хүүхэд цадахааргүй нөхцөл байдалд байгаа нь үнэн. Хүүхдийн хоолны мөнгө дээр аль болох уян хатан бодлогоор хандаж, зохицуулахыг хичээнэ. Сурагчийн үдийн цай одоо 1500 төгрөг байгаа үүнийг 2500 төгрөг болгоно.
Цаашдаа нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн мөнгө дээр эцэг эхчүүдээс 1000 төгрөгийг авах бодлого барина гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэхээр хүүхэдээн боддогүй төр юмааөөр хии хоосон зүйлд зарцуулж байгаа төсөвөө хүүхэдээ зарцуулж болдогүй юм байхдаа