СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-12-10

🔴LIVE: О.Номинчимэг: Худалдааны нээлттэй орнуудад мах, хүнсний бүтээгдэхүүнээ ч гаргаж чадахгүй байгаа манай улс Евразийн гэрээнд нэгдэх нь ашиггүй

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 долоо хоногийн өмнө

Худалдааны нээлттэй орнуудад мах, хүнсний бүтээгдэхүүнээ ч гаргаж чадахгүй байгаа манай улс Евразийн гэрээнд нэгдэх нь ашиггүй гэж УИХ-ын гишүүн О.Номинчимэг хэлж байна. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

- Олон улсын худалдааны гэрээнд нэгдэхдээ зөвшилцөхөөр УИХ-д оруулж ирдэг. Ингээд соёрхон баталдаг. Харин энэ гэрээг түр гэрээ гэж нэрлээд байгаа нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. УИХ-ын гадаад хэлэлцээр соёрхон батлах эрхийг гурван жилийн хугацаанд түр гэрээ нэрийн дор Засгийн газар өөрийн дураар ийм гэрээ хийх гэж байна уу гэдэг хардлага төрж байна. Хүнсний хувьсгал, дотооддоо хүнсний хангамжаа хэрхэн сайжруулах вэ гэдэг чухал цаг үед энэ гэрээг хэрэгжүүлэхдээ тун болгоомжтой байх хэрэгтэй.

Түр гэрээний төсөл гээд Яваандаа энэ нь манай дотоодын аж ахуй нэгжүүдийг хамгаалахад эрсдэл учирна. Худалдааны нээлттэй орнуудад мах, хүнсний бүтээгдэхүүнээ ч гаргаж чадахгүй байгаа манай улс Евразийн гэрээнд нэгдэх нь ашиггүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.