СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-10

🔴LIVE: Монголын Ардчилсан Холбооны 35 жилийн ойн хүрээнд ардчиллын хөх туг мандуулах давлагаа эхлүүлэв

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

Монголын Ардчилсан Холбооны 35 жилийн ойн хүрээнд ардчиллын хөх туг мандуулах давлагаа эхлүүлэв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Одоогоос 35 жилийн өмнө 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны энэ өдөр С.Зориг агснаар удирдуулсан анхны ардчилсан холбоо байгуулагдаж анхны цуглаанаа хийсэн түүхтэй. Монголын ардчилсан холбооны ардчилсан хувьсгалын үүслийг арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн гэж тооцдог. Өнөөдөр баярын өдөр. Монголын ардчилсан холбооны үе үеийн гишүүд, дэмжигчид, ардчилсан үзэлтнүүддээ баярын мэнд хүргэе.

Гучин таван жилийн дотор Ази тивд ардчиллыг хамгаалж, хүний эрхийг дээдэлсэн мэргэжлийн парламенттай болсон. Ази тивдээ хамгийн олон эмэгтэй гишүүдтэй квоттой улс болжээ. 

Хувийн өмч, чөлөөт эдийн засагтай болсон нь ардчиллын ололт амжилт. Бид өөрсдөө сонгуулиа хийдэг болсон. Үүн дотор мэдээж алдаа бий. Үүнийгээ засаж залруулаад явах ёстой.

Ардчилсан үзэлтнүүдийн тав дахь үе эхэлсэн. Ардчилал 35 настай гэхээр балчир байгаа юм. Хүний насаар тооцохоор насанд хүрсэн юм шиг байгаа. Аливаа хувьсгал, өөрчлөлт шинэчлэл, шинэ үе алдаатай оноотойгоор нь тоолоод дэнслээд л явах учиртай тийм л өдөр юм. Алдаа оноогоо хэлэлцээд, хувьсгалыг эхлүүлсэн хүмүүст хүндэтгэл үзүүлж, цаашдынхаа чиг баримжааг тодорхойлох өдөр юм.

Монгол Улсын төрийн далбаа дээр алтан соёмбо байдаг. Ардчилсан холбооны хөх туг дээр мөн байдаг. Үүнийг хуульчилсан байдаг. Тийм учраас хүндэтгэн хөх тугаа мандуулдаг уламжлалтай гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.