“Зөөвч-Овоо” ураны үйлдвэрлэл 2028 онд эхэлснээр Монгол Улс АМНАТ-ын хэлбэрээр ашгаа авч эхлэхээс гадна төсөл хэрэгжсэнээр 51-ээс дээш хувийн ашиг хүртэнэ. Монгол Улсын Засгийн газар болон Орано групп нь тус гэрээг түргэн хугацаанд баталж, төслийг эхлүүлнэ гэдэг дээр нэгдсэн байр суурьтай байгаа. Тус гэрээ баталгаажуулснаар Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт хийх шинэ сэргэлтийн дохио болно гэж “Бадрах энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард хэлж байна.
“Бадрах энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард:
-Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн тухайд гурван зүйлийг хэлэхийг хүсэж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын төр ямар нэг санхүүжилтэд хөрөнгө оруулах шаардлагагүй. Францын тал дангаараа үүнийг хийнэ. Хоёрдугаарт, Монгол Улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс ашиг ихээр авна.
Учир нь үйлдвэрлэл эхлээд борлуулалт хийгдсэн даруйд Монгол Улс АМНАТ-ын хэлбэрээр ашгаа хүртээд эхэлнэ. Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр 51-ээс дээш хувийн ашгийг Монгол Улс хүртэнэ. Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгээс тус гэрээний эцсийн хувилбарыг хүлээж байна. Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар орно гэж бодож байна.
Бидний хувьд хөрөнгө оруулалтын гэрээний хамгийн сүүлийн хувилбарт хүрэхэд ойрхон байна. Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэний дараа барилга бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Сайншандаас өндөр хүчдэлийн шугам татах, зам барих, ажилчдын кемп барихаар төлөвлөж байна
Ингээд 2028 оны сүүлээр үйлдвэрлэлээ эхэлнэ гэж төлөвлөж байна .Монгол Улсын Засгийн газар болон Орано групп нь тус гэрээг түргэн хугацаанд баталж, төслийг эхлүүлэхээр болсон
Тус гэрээ баталгаажуулснаар Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт хийх шинэ сэргэлтийн дохиог дэлхий нийтэд өгнө гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ ч алтыг н аваад авдарыг хаяаад май чи ашиггүй бнаа гээд хаях байхаа энэ францын компани бусад улсад нэр хүнд н унасан өөрсдиинхөө тарыг таниулсан муу улс гэж бичсэн бсан шүү 28 онд ёстой түй май гээд л ашгаа аваад арилнаа манайх эхнээс н бүгдииг хиисэн гээд л түй май гэчихнээ
Хоосон хордсон газартай, яахаа мэдэхгүй хоцроно, Монгол байтугай олон улсыг тоносон улс шүү дээ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00