Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд "Автомашин осолдсон байна байна" гэсэн дуудлага Онцгой байдлыг байгууллагад бүртгэгджээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг тус газар очиход автозам дагуу зогсож байсан “Faw CA4250” загварын ачааны автомашины араас иргэн Н-ийн “Lexus HS 250h” загварын суудлын автомашин мөргөсөн байжээ.
Иргэн Н /25 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг алба хаагчид ажиллан гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч болон Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн зохицуулагч нарт хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жолооч нараа урдахаа сайн харж яв. Дүрэмээ сайн унш хэрэгжүүл.