Бээжингээс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд энэ сарын 5-нд буусан хятад иргэдийг нутаг нэгтнүүд нь барьцаалж, нэгнийх нь амийг галт зэвсгээр хохироосон хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
БНХАУ-аас ирсэн уг хоёр иргэнийг энд түр оршин суудаг нутаг нэгтнүүд нь хоёр монгол залуугийн хамтаар пүрэв гаргийн 14.00 цаг өнгөрч байхад нь тосож авчээ. Улмаар тосож авсан хятадууд нь нэг сая юань нэхэж, данс руу шилжүүлэхийг шаардсан юм байна. Энэ үедээ нэгийг нь зодож, гэмтээсэн бол нөгөөг нь буудаж хөнөөсөн аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “БНХАУ-ын хоёр иргэнийг барьцаалж, ар гэрээс нь мөнгө нэхэн зодож, улмаар нэгнийх нь амийг хохироож, нөгөөгийнх нь эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт өмнөд хөршийн болон Монгол Улсын тус бүр хоёр иргэнийг холбогдуулан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” хэмээн мэдээлсэн юм.
Хэрэг гарсан даруйд ТЦА-ны Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэмт этгээдүүдийг саатуулж, хэргийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд өдгөө Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Бидний авсан мэдээллээр Монголд түр оршин сууж байсан хятад иргэд бүртгэлгүй, бичиг баримтгүй галт зэвсгийг манай нэг иргэнээс авч яваад хэрэг үйлдсэн нь тодорхой болж буй гэнэ. Нутаг нэгтнийхээ амийг хөнөөсөн хүн Ли Бо Ван гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хэрэгт холбогдсон хоёр монгол хүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмийн төрсөн ахынх нь хүү А.Даянтөмөр гэдэг нь батлагдсан аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Арсландоржийн
Хэн гэдэг ерөнхийлөгч бол? Баттулга болов уу? Очирбат болов уу?
Ман гасын хүүхдүүд л хүн алж! хүрээ.тална! ш дээ!!!!!