СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд танилцууллаа. 

Тодруулбал, Улаанбаатар хотод дулааны тархмал эх үүсвэрийг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Эрчим хүчний яамнаас ТЭЗҮ-ийг батлаад буй. Уг төсөл хэрэгжсэнээр нийслэлийн дулааны хомсдолыг арилгах, гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн дулаанд холбох ач холбогдолтой. Тодруулбал, дараах есөн байршилд дулааны станцыг барина.

Мөн дараах есөн байршилд дулааны станцыг барина. Хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станц:

1. Зайсан дулааны станц /28 МВт/
2. Их засаг дулааны станц /50 МВт/
3. Цэцэрлэгт хүрээлэн дулааны станц /70 МВт/
4. Дүнжингарав дулааны станц /84 МВт/
Шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй таван дулааны станц:

1. Морингийн даваа дулааны станц /21 МВт/
2. Залуус дулааны станц /93 МВт/
3. Яармаг дулааны станц /93 МВт/
4. Дэнжийн мянга дулааны станц /93 МВт/
5. Шархад дулааны станц /121 МВт/
Мөн 300 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Ѵ дулааны цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана. Төслийн ТЭЗҮ-ийг энэ онд шинэчлэн, баталсан. Түүнчлэн Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүрд нь жилд дунджаар 300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлахаар төлөвлөж буй. Эл үйлдвэр ашиглалтад орсноор хүлэмжийн хийг бууруулахаас гадна хог хаягдлын менежментийг сайжруулж, хөрс, орчны бохирдлоос сэргийлнэ. 

Танилцуулгын төгсгөлд БНХАУ-ын хөрөнгө оруулагчид сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн хотын дарга Х.Нямбаатар “Хойч үедээ эрүүл экологийг үлдээх нь энэ цагийн үеийн хамгийн чухал үүрэг мөн. Тэр ч утгаараа манай улс Хятад улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг ногоон эдийн засаг, шинэ эрчим хүч хэмээн тодорхойлсон. Иймд эрчим хүч үйлдвэрлэлтээ дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын туршлагаас судлан хамтран ажиллахдаа таатай байх болно" хэмээлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэндээ Санжаа
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Зөв шийдэл байна хурдан хэрэгжүүлээрэй

нарантуяа
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ тэнэг дарга эх орондоо иим юмаа ярихгүй хятадад очиж ярьдаг н хятад хүн болж таарч бнаа олгой хагаравч тогоон дотроо гэж энэ улс өөрсдөө хиичих хүчин чадал инжёнэрүүд н бгаа гэдгииг ухаарах ухаан алгаа хятад хятад гээд л очиж зөвлөгөө аваад долигноод манайд иим юм бна үнэгүй авах уу гээд л гүйгээд байх тэнэг мал бнаа Улсаа хөгжүүлнээ гэвэл улс дотороо яриад зөвлөөд хиигээч гадагшаа хамаг байдгаа яриад энд ирээд таг байдаг малнууд юмдаа тэндээс хахууль авах гэж л очдогдоо

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хотын хурлыг Хятадад хийсэн юм уу?!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.