СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-12-06

🔴Б.Лхагважав: Монголын үйлдвэрлэгчид гадаад зах зээлд гарах болоогүй байхад нь гаднаас татваргүй бараа ороод ирвэл дампуурна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

Монгол Улс Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт энэ арванхоёрдугаар сардаа багтаж нэгдэх гэж буй. Уг асуудлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, ажлын хэсэг гаргаад байна.

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Лхагважав: 

-Манай Улс өмнө нь Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн гэрээ хийсэн. Энэ гэрээний үр дүн өнөөдрийн байдлаар 98.2 хувьтай байгаа. Гэвч анхнаасаа энэ гэрээг япончууд монголчуудтай хийхдээ өөр утгаар хийж байсан. Монголд хамтарсан үйлдвэр байгуулж, төмөр боловсруулж, машины эд ангийн төмрийг Япон Улс руу гаргах, манай түүхий эдийг дахин боловсруулахад хөрөнгө оруулах утгаар хийсэн. Гэтэл манай эрх мэдэлтнүүд өөрсдөө хийсэн гэрээний нөхцөлөө биелүүлээгүй. Хоёр талын 5000 мянган бараа бүтээгдэхүүнийг татваргүй болгосон ч сүүлийн үед японоос орж ирж байгаа машин л гаалийн татваргүй орж ирэх болсон. Монголоос чацаргана, ноолуур гарахаас өөр зүйлгүй. Хэрвээ гэрээ хэлэлцээр хийхдээ алсыг харсан том зүйл хийсэн бол гэрээндээ монголчууд өөрсдөө үнэнч, давуу талаа ашигласан бизнесийг монголдоо бий болгох хэрэгтэй шүү дээ.

Евразийн бусад улсуудын түүхий эдийг үйлдвэрлээд гаргах нөхцөл бүрдсэн эсэх, буцаагаад гаргах чадал байна уу гэдэгт бэлэн болох ёстой. Бэлэн биш үедээ гэрээ хийвэл сөрөг тал гардаг. Монголын үйлдвэрлэгчид гадаад зах зээлд арай гарах болоогүй байхад нь гаднаас татваргүй бараа ороод ирвэл дампуурах дүр зураг тод байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.