СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-06

🔴LIVE: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Кино үзэх ваучерийн 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хассан

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа " УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүд соёл урлагтай холбоотой бүх сангуудыг татан буулгах нь буруу юм гэдэг дээр эсэргүүцэж байна гэдгээ илэрхийлсэн. Кино үзэх ваучерийн 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хассан зүйл байхгүй" гэв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Төсөв өргөн баригдсан. Засгийн газар төсвөө хэлэлцээд өргөн барихдаа иргэдийн шүүмжлээд байгаа 18 тэрбум төгрөгийг хасаж оруулж ирсэн. Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд байгаа гишүүд нэмсэн зүйл огт байхгүй. Хэрэв нэмэх нь зөв гэж үзэх юм бол ажлын хэсэг ажиллаад хаанаас хасаад, хаана шилжүүлэх вэ гэдэг зүйл яригдах ёстой байсан.

Сая УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүд соёлын ваучер хасаж байна гэсэн нэрийн дор Соёл урлагийн санг татан буулгах, Кино урлагийг дэмжих санг татан буулгах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн зүйл заалтыг бүрэн хүчингүй болгох зэрэг энэ асуудлыг оруулж ирж байгаа нь хэтэрхий нэг талын өнцгийг харсан шийдвэр боллоо гэж үзэж байна. Бүх сангуудыг татан буулгах нь буруу юм гэдэг дээр эсэргүүцэж байна гэдгээ илэрхийлсэн.

18.3 төгрөг нь хасагдсанаараа төсөв нь хэвээрээ байна. Соёл урлагийг дэмжих санг татан буулгах, Кино урлагийг дэмжих санг татан буулгах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн заалтуудыг хүчингүй болгох дээр гишүүд эсэргүүцлээ илэрхийлсэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.