"Чингис хаан" нисэх буудал дээр Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцноос өчигдөр буусан хятад иргэдийг, тэднийг тосож авсан хоёр хүн нь барьцаалж, нэгнийх нь амийг галт зэвсгээр хохироосон хэрэг гарлаа.
БНХАУ-аас ирсэн хоёр иргэнийг энд түр оршин суудаг нутаг нэгтнүүд нь өчигдөр 14.00 цаг өнгөрч байхад нь тосож авчээ. Энэ үед 22, 23 настай хоёр залуу тэднийг барьцаалж, багагүй хэмжээний мөнгө нэхсэн аж. Энэ үедээ сум алдсан уу, эсвэл зориуд уу, 32 настай В гэх хятад эрийг буудаж амийг нь егүүтгэсэн байна.
Хэрэг гарсан даруйд ТЦА-ны Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэмт этгээдүүдийг саатуулж, хэргийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд өдгөө Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
УБ-Бээжин гэхээр чинь Хятад болсон хэрэг шиг ойлгогдож байна ш дээ. Бээжингээс УБ чиглэлд гэж зөв бичээч дээ
зөв бич
Хятадууд Ваартай айн, Монголд галь зэвсэг эзэмшээстэй....
монгол залуу буудсан гсн
НӨГӨӨ БУЗАР ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН НЭР ХОЛБОГДООД ШУУГИАД БАЙНА ГЭНЭ