СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөговь аймгийн Баян-Овоод 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 долоо хоногийн өмнө

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих гуравдугаар багийн “Цагаан дэл” гэдэг газар, сумын төвөөс баруун хойд зүгт 51 км-т өнөөдөр өглөөний 05:58:01 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэн /ООГХ/-ээс Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тухайн газар нутагладаг малчин, Цогтцэций сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.