Газар хэвтэх сонины тасархай дээр “Ижийгээ амьдад үхэж болохгүй” гэсэн гарчигтай шүлэг байхыг олж уншсан тэр үед би энэ орчлонгоос буцах бодлоо насан туршдаа сэтгэлээсээ авч хаясан хэмээн ярих нэгэн залуугийн тухай түүхийг сонсоод тийм гэхийн аргагүй гэгэлгэн мэдрэмж төрсөн юм.
Үйлдвэрийн ослоос болж өөртөө гутарсан нэгэн хүний амьдралд итгэл нэмсэн зүйл бол сонины тасархай дээрх “Ижийтэй хүн үхдэггүй” хэмээх шүлэг байж. Шүлэг яруу найргийн үг бүр тансаг хийгээд гүн утгыг агуулж хүмүүнийг хөнгөн гуниг, бодрол, аз жаргал гээд олон мэдрэмжид хөглөж байдгийн нэгэн жишээ энэ аж. Энэ шүлгийн эзэн бол Монголын утга зохиолын ертөнцийн тод од Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир.
Энэ түүхийн талаар яруу А.Эрдэнэ-Очир нэгэн ярилцлагадаа ярьсан байдаг. Тэрээр “Нэг өдөр Багшийн дээдийн автобусны буудлын хажуугаар өнгөрөөд явж байсан чинь араас нэг хүн дуудлаа. Иргээд харсан чинь таньдаг хүн байдаггүй. Дахиад иргээд алхлаа. Тэгсэн ахиад л араас дуудаж байна. Харсан чинь тэргэнцэртэй залуу байсан. Би таньдаг хүн бил үү, манай нутгийн хүн бил үү гэж бодож зогслоо. Тэгсэн нөгөө залуу “Би танд маш их баярладаг шүү” гэж байна. Би ч яасан билээ гээд асуулаа. Гэсэн нөгөө залуу “ Би үйлдвэрийн осолд ороод хөл, гараа алдсан. Үүнээсээ болж сэтгэлээр унаж амиа хорлох гэж байсан юм аа. Тэгээд нэг тамхи татаад зогсож байгаад доошоо харсан нэг сонины тасархай байсан. Аваад хартал чиний “Ижийгээ амьдад үхэж болохгүй” шүлэг байсан. Тэр үед би үхлээ ч гэсэн хөөрхий ээж минь зовно шүү дээ гэж бодсон. Тэгээд амиа хорлох тухай бодлыг ор тас мартсан. Би чамд баярлаж явдаг юм аа“ гэж хэлж байсан” хэмээн ярьсан байдаг.
Үнэхээр яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын шүлгийг сонсох, унших бүрд хөнгөн гуниг, аз жаргалыг мэдрүүлэх увдистай мэт санагддаг. Тийм гэгэлгэн шүлгүүдээ өөрөө сэтгэлд буутал дотортой уншдаг яруу найрагч байсан.
Ийм нэгэн хүмүүнд амьдрал бэлэглэгч түүний “Ижийтэй хүн үхдэггүй” шүлгийг хүргэж байна.
Эх сурвалж: www.zms.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн юм бна даа
Энэ ч ёстой л үнэн шүү миний авга ах минь бас л үйлдвэрийн гэх ажилын байран дээрээ хүнд юм өргөх гэж байгаад суумгай болчихсон үнэхээр сэтгэлийн хаттай хүн байсан даа өндөр настай ээжийгээ орхиод үхэж би болохгүй ээ гээд 7 жил үхэл амьдралтай тэмцэж амьдарсан байдаг сайхан буурал эмээ минь 83 насыг наслаад тэнгэртээ хальхад авга ах минь 49 ныхөө жил дээр буурал ээжийнхээ 49 хоногийг ч гүйцээлгүй яараад явчихсан юм даа өөрийнх нь ээжийгээ байхад үхэж болохгүй гэж тэмцсэн 7 жил ямар хэцүү байсан болоод ээжийгээ бурхан болоод 49 хоногт нь ч хүрэлгүй бурханы орондоо залрав даа миний авга ах тийм их тэвчээрийн туйл болж ямар их шаналж зовж байсныг эрүүл бид нар яаж мэдэхсэн билээ аав минь хэлэхдээ их л ухаантай хүн байждээ дүү минь ах эгч дүү нараасаа авах юмаа лав авчихаад байж гэж ярьж байсан би тэгээд ах та нараас юу авсийм гэсэн урд нь ердөө хэн л илэш өгнө тэрүүгээрээ л болдог байсан сүүлийн 4 жилд хүн бүрт даалгаад энэ жил би танайхаас идэшээ авнаа дараа жил таниас дараа жил чамаас түүний дараа жил чамаас гээд 2 ах 2 дүүгээрээ 4 жил дараалан идэшээ даалгаад тэр жил иргэлт нь ирээд аав минь идэшийгинь даахаар болох байтал яваад л өгсөн миний аьга ах ийм уужуу ухаантай холын бодолтой сүрхий хүн байж билээ ах минь ээжийнхээ урд ороогүй болхоор хизээ нь ч яахаь гэж бодсон лдоо тэгээд л яаран явсан байхаа
Сайхан түүх, коммэнт дээр бас өөр нэг сайхан түүх байна, баярлалаа бүгдэд нь
ГЭГЭЛГЭН ГЭГЭЭН ГУНИГ УХААЛАГ БОДРОЛ ДАВТАГДАШГҮЙ АВЪЯАСНЫ СОДОН ӨНГӨ
Үнэн үнэн.Эмээ нь зээ хүүдээ захисан байдгиим.өвдөөд хүнд мэс засалд ороход нь.энэ үгийг.Дараа нь өөрөө бага зээ хүүгээ орон гэртээ орсны дараа за одоо болсон, үзэх бүх сайхан зүйлээ үзлээ,цаг үе хэцүү болж бна,одоо орчлонд хорогдохгүй ээ ,гэж хэлж билээ.
Үнэхээр үнэн үг байна. Ээжийгээ амьдад хэзээ я үхэж болохгүй юм байна лээ.
Маш сайхан яруу найрагч шүү . Таны бичсэн шүлэг болгон уншигч түмний сонорыг мялаадаг . Сэтгэлд хоногшсон сайхан уран бүтээл туурьвиж байгаарай . Амжилт хүсье
.
дэндүү сайхан хүү байлаа. Аавынхаа үргэлжлэл болсон үр хүүхэд болон ижил ханьд нь сайн сайхныг ерөөе