Иргэд утааны эсрэг "Амьсгалмаар байна" тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Иргэн Ч.Ганжавхлан:
-Утааны эсрэг онцгой байдал зарлая. Хүүхэд төрж ч чадахгүй нас барж байна. Хэчнээн хүүхэд, хэчнээн иргэн утаанаас болж нас барж байж та нар онцгой байдал зарлах гээд байгаа юм бэ?
Утааны эсрэг сонсгол хийе. Сонсголыг төрийн ордонд хийхгүй. Яг утааны голомт Тахилт, Толгойт, Цагаан даваа, Чингэлтэйн уулан дээр утаан дунд байгаа Улаанбаатарыг тэр чигээр нь харуулж байгаад иргэдийн дунд зохион байгуул. Гэр хороололд утаан дунд сууж байгаад утаа ярьцгаая. Шал худлаа төрийн ордонд тайлан тавьж, утааг бууруулсан мэтээр ярьж дуусдаг сонсгол зохион байгуулахыг хүсэхгүй байна.
Иргэд жагсаалд өөрийн биеэр ирэх боломжгүй бол доорх QR кодыг уншуулаад Утааны сонсгол хийх хүсэлтэд гарын үсэг зурж болно. Иргэдийн санал 100 мянган давсан тохиолдолд асуудлыг эрх баригчид хэлэлцдэг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.