СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-05

Л.Отгонжаргал: 30 сая төгрөгийг нь 36 болгож өсгөж өгсөн. 40 болгохоор өгсний дараа үйл ажиллагаа нь зогссон

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Монголын баримт шалгах төв / Mongolian Fact Checking Center-MFCC/ байгууллагаас “Баримт нэн түрүүнд” уралдааныг сэтгүүлчдийн дунд зарлаж дүнгээ гаргасан. Тус уралдаанд хот, хөдөөгийн 20 орчим сэтгүүлч оролцож эрэн сурвалжлах бүтээлээ ирүүлсэн. Уралдааны III байрт шалгарсан Хөвсгөл аймгийн “Гэрэл” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Л.Отгонжаргалыг урьж ярилцав. 

-Та нийтлэлдээ Монгол орон даяар дуулиан тарьсан хэргийн талаар хөндсөн байсан. Энэ хэргийг хэрхэн эрэн сурвалжилж бичсэн бэ?

-Энэ хэрэг 2606 хохирогч, холбогдогчтой.  Хохирогч бүрийн хэрэг дахин давтагдашгүй нөхцөл, түүхтэй. Хөвсгөл аймаг төдийгүй Монгол даяр шуугиан тарьсан энэ хэргийн талаар үнэнийг олж бичиж ил болгохыг хичээж баримтын араас мөшгөж бичсэн. Нийтлэлдээ Б хэмээх эмэгтэйг сонгож  хохирогч болохоос эхлээд өнөөдрийг хүртэлх гурван жилийн хугацаанд ямар замыг туулж хэрхэн амьдарч явааг өгүүлсэн.

Өөрөөр хэлбэл, анх мэдээлэл хэрхэн авсан. “Бэлтэс-Мөрөн” ХХК-ийн бүх хор хөнөөлийг энэ эмэгтэйн түүхээр цаг хугацааны он дараалалтайгаар сурвалжилж нийтлэл болгосон. Хохирогчоо олох, уулзах, амьдралыг нь судлах, зөвшөөрүүлэхээс эрэн сурвалжилгаа эхэлсэн.  Мөн “Бэлтэс-Мөрөн” компани  хуурамч мэдээллээ түгээхдээ ямар тактик, арга хэлбэрээр ажилласан зэргийг мөшгөж судалсан. Түүнчлэн иргэд энэ мэдээллийг хэрхэн хүлээж авч, дүгнэлт хийж шийдвэр гаргасан зэргээр мэдээллийг цуглуулсан.

-Эрэн сурвалжилга хийхэд ямар хугацаа зарцуулсан бэ?

-Эрэн сурвалжилгад сар орчим хугацаа шаардагдсан. Цахим орчин дахь нээлттэй эх сурвалжуудыг ашиглаж анализ хийсэн. Бусад мэргэжлийн эх сурвалжийн мэдээллүүдийг харьцуулж үзэх гэх мэт олон цагаар цахим орчинд ажилласан. Түүнчлэн уламжлалт сэтгүүл зүйн аргыг ашиглаж зарим эх сурвалжтай уулзах зэргээр сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд сурвалжилсан.

-Эдийн засгийн хохирол нь нийт дүнгээрээ хэд орчим байсан билээ?

-Нэг иргэн нэг сая төгрөгөөс 800 сая төгрөг хүртэлх гэрээ байгуулсан байсан. Нийт хохирлын хэмжээ 35 тэрбум төгрөг гэж тооцоолсон. Монголд урд өмнө нь байгаагүй санхүүгийн залилан буюу луйврын хэрэг.  “Жи Тайм” сүлжээний хэрэг мөн маш их хэмжээний мөнгөн хохиролтой байсан гэдэг ч “Бэлтэс-Мөрөн”-гийн хэрэг хамгийн олон хохирогчтой хамгийн том мөнгөн дүнтэй юм билээ.

-“Бэлтэс-Мөрөн” ХХК анх хуурамч ТББ байгууллага байгуулсан байсан гэж байсан. Үүнийг нотолж чадсан уу?

-Эдний анхны зорилго нь  хуурамч байгууллага байгуулахаас эхтэй. Интернетээс албан бланк хуулж авч хуурамч тамга, тэмдэг хийлгэж “Нэмэх даатгал” гэдэг нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хоёр сарын хугацаанд үйл ажиллагаа явуулсны дараагаас Санхүүгийн зохицуулах хороо, Хөвсгөл аймгийн холбогдох байгууллагаас хяналт, шалгалт хийхэд улсын бүртгэлд огт бүртгүүлээгүй байсан. Үүний дагуу шүүхэд өгсөн ч уг байгууллага нь хэргийн бүрдүүлэлтгүй гэдгээр хэргийг нь хаасан байдаг. Хамгийн гайхмаар зүйл нь хууль бус байгууллага байна гэдгийг тогтоосон байхад долоон сарын дараа дахин үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Ингэхдээ нэрээ сольж “Бэлтэс-Мөрөн” гэсэн нэрээр дахин гарч ирсэн. Ингээд жил тойрон иргэдийг хуурах ажиллагаа явуулж байхад төрийн байгууллага болоод жирийн иргэд, хэн ч анзаараагүй. Төрийнхөн дахиж шалгалт оруулаагүй. Нөгөөтээгүүр, тус байгууллага  хуурамч гэдгээ далдлахын тулд олон сая төгрөгөөр хүмүүнлэгийн ажил хийсэн байдаг. 10-30 хүртэлх сая төгрөгөөр ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй хүмүүст шинэ жил болон хүүхдийн баяр, тэмдэглэлт үйл явдлуудаар  бэлэг тараасан. Цагаан сараар нүүрс, тавгийн идээ тараасан байх жишээтэй. Энэ байдлаараа иргэдийн өөрийн байгууллагадаа итгэх  итгэлийг нь олж авч байсан. Иргэд “Бэлтэс-Мөрөн” бол үнэхээр сайн байгууллага юм байна. Хэзээ ч бидийг хохироохгүй гэдэгт бүгд итгэсэн. “Бэлтэс-Мөрөн” шиг бидний амьдралыг ойлгодог, тусалдаг газар хаа ч алга гэдэг сэтгэгдэл маш хүчтэй тархсан. Энэ хэрээр энэ байгууллагад итгэх иргэдийн итгэл улам нэмэгдсэн. 

-Тухайн үед аймгийн зарим  удирдлага, Цагдаагийн байгууллага нь холбоотой байсан гэдэг. Энэ нь үнэн юм уу?

-Холбоотой байсан гэдэг баримт олдоогүй. Гэхдээ энэ үйл явдал яагаад ингэж удаан үргэлжилсэн шалгалтаар санхүүгийн тусгай зөвшөөрөлгүй нь тогтоогдоод байхад дахин үйл ажиллагаа явуулахад нь хориглоогүй юм бэ гэсэн асуулт гарч ирсэн. Хэрэв цагаадаагийн байгууллага тухайн үед үйл ажиллагааг нь  зогсоосон бол олноороо хохирогч болохоос сэрэмжлүүлэх байсан. Хамгийн гол нь өмнө орсон шалгалтаар хохирогчгүй гэдэг үндэслэл нь иргэдийн итгэлийг алсуураа төрүүлсэн. Үүнд цагдаагийн байгууллага байр сууриа илэрхийлэхдээ 2022 оны нэгдүгээр сард хэрэг бүртгэх үйл ажиллагаа эхлүүлж тавдугаар сар хүртэл шалгаж байсан. Шалгах явцад үйл ажиллагааг нь зогсоогоогүй гэсэн тайлбар өгдөг. Ийм шинэ төрлийн ойлгомжгүй хэрэг байсан учраас бид судлахад хугацаа орсон гэдэг хариу өгч байсан. Гэхдээ л зарим иргэд төрийн байгууллагын шийдвэрийг хүлээж байсан. Үйл ажиллагааг хаахаас хоёр сарын өмнө сэрэмжлүүлэх мэдээг хүчтэй явуулсан байсан. Өмнө нь анхааруулсан хэдий ч хүчтэй анхаарал тавиагүй гэж үздэг.

-Нийтлэлийн гол дүр Б-ийн нөхцөл байдлыг тодруулж ярина уу?

- Иргэн Б нь хөгжлийн бэрхшээлтэй 13 настай хүүхдээ асардаг. Хувиараа гар урлал урлаж, модон эдлэл хийдэг эмэгтэй. “Бэлтэс-Мөрөн” луйврын сүлжээнд орохын өмнө өөрийн гэсэн хашаа байшинтай байсан. Нөхөр нь гэр бүлийнхээ гол орлогыг олдог. Эднийх “Бэлтэс-Мөрөн”-гийн мэдээг сонсоод хашаа, байшингаа зарсан. Улмаар өөр хоосон хашаа худалдан авч хүний гэр түрээслээд үдсэн 30 сая төгрөгөө энэ луйврын сүлжээнд оруулсан. Сарын дараа 36 сая төгрөг болгож хашаандаа байшин барьж орно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Харамсалтай нь  сарын дараа хүссэн мөнгөө авсан ч буцааж 40 сая төгрөг болгож өсгөх гэж эргүүлэн өгөөд авахын даваан дээр үйл ажиллагаа нь зогссон.  Түүнээс хойш нөхөр нь архины хамааралтай болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг Б-гийн амьдрал маш хүн байдалд байна.

-Шүүх хуралдаан болсон. Эдгээр хохирогчдын 40 тэрбум төгрөгийг хэн, хэрхэн барагдуулах болов?

-Одоогоор шүүгдэгчдэд 2-12 жилийн ял оноосон. Нийт 45 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Гэмт хэргийг үйлдсэн этгээдийн хоёр тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгийг битүүмжилсэн. Нийт 1700 иргэний хариуцагч байна. Иргэний хариуцагч гэдэг нь тухайн санхүүгийн луйвар руу мөнгөө хийгээд ашиг гаргаж авсан иргэдийг хэлж байгаа юм билээ.Тэр хүмүүсийн ашигт авсан мөнгийг эргүүлж татах байдлаар долоон тэрбум төгрөг  босгоно гэсэн шийдвэр гарсан. Мэдээж ашиг авсан иргэд гурван жилийн хугацаанд мөнгө эргэлдүүлээд дууссан. Гэсэн хэдий ч эдгээр 1700 хүнээс долоон тэрбумыг татан төвлөрүүлээд мөн хэрэг үйлдсэн есөн холбогдогчдоос таван тэрбум төгрөгийн хувь тэнцүүлэх байдлаар гаргаж хохирогчдын хохирлыг барагдуулах анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Цаашид хууль бус байгууллага гэдгээр давж заалдах эрх байх уу гэх мэтээр үйл явдал үргэлжлэх эсэхийг цаг, хугацаа харуулах байх.

-Хохирсон иргэд шүүхийн хурлын шийдвэрт сэтгэл хангалуун байгаа юу?

-Хүмүүсийн өргөдөл, гомдол дутуу байсантай холбоотойгоор гурван удаа хойшилж өнгөрсөн арван нэгдүгээр сард хурал нь боллоо. Гурван жилийн хугацаанд үргэлжилсэн. Нийтлэлийн гол дүр Б шиг болсон олон зуун гэр бүл, хувь хүн байгаа. Нийтлэлийн гол санаа нь амнаас ам дамжсан ялангуяа санхүүгийн ийм мэдээлэлд итгэж ямар нэгэн шийдвэр битгий гаргаасай. Баримт, эх сурвалжийг нягталдаггүй. Эсэргүүцсэн иргэдээс яагаад гэдгийг нь асуудаггүй. СЗХ, Цагдаагийн газар, аймгийн удирдлагууд нь хайнга хандсан. Иргэд нь өөрсдөө  нэг ч удаа асууж мэдээлэл авахыг эрмэлзээгүй. Өөрөөр хэлбэл, эх сурвалж, мэдээлэлд хэрсүү хандаагүйгээс хуурамч мэдээллийн хохирогч болсон том жишээ. Энэ бүгдийг иргэдэд мэдрүүлэх үүднээс энэ уралдаанд орж III байранд орсонд баяртай байна. Мөн сэтгүүлчдийг чадавхжуулах баримтад тулгуурласан нийтлэлийн уралдаан зохион байгуулсан  Монголын баримт шалгах төв / Mongolian Fact Checking Center – MFCC/ талархал илэрхийлье. Өөрөөр хэлбэл, анх мэдээлэл хэрхэн авсан. “Бэлтэс-Мөрөн” ХХК-ийн бүх хор хөнөөлийг энэ эмэгтэйн түүхээр цаг хугацааны он дараалалтайгаар сурвалжилж нийтлэл болгосон. Хохирогчоо олох, уулзах, амьдралыг нь судлах, зөвшөөрүүлэхээс эрэн сурвалжилгаа эхэлсэн.  Мөн “Бэлтэс-Мөрөн” компани  хуурамч мэдээллээ түгээхдээ ямар тактик, арга хэлбэрээр ажилласан зэргийг мөшгөж судалсан. Түүнчлэн иргэд энэ мэдээллийг хэрхэн хүлээж авч, дүгнэлт хийж шийдвэр гаргасан зэргээр мэдээллийг цуглуулсан.

-Эрэн сурвалжилга хийхэд ямар хугацаа зарцуулсан бэ?

-Эрэн сурвалжилгад сар орчим хугацаа шаардагдсан. Цахим орчин дахь нээлттэй эх сурвалжуудыг ашиглаж анализ хийсэн. Бусад мэргэжлийн эх сурвалжийн мэдээллүүдийг харьцуулж үзэх гэх мэт олон цагаар цахим орчинд ажилласан. Түүнчлэн уламжлалт сэтгүүл зүйн аргыг ашиглаж зарим эх сурвалжтай уулзах зэргээр сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд сурвалжилсан.

-Эдийн засгийн хохирол нь нийт дүнгээрээ хэд орчим байсан билээ?

-Нэг иргэн нэг сая төгрөгөөс 800 сая төгрөг хүртэлх гэрээ байгуулсан байсан. Нийт хохирлын хэмжээ 35 тэрбум төгрөг гэж тооцоолсон. Монголд урд өмнө нь байгаагүй санхүүгийн залилан буюу луйврын хэрэг.  “Жи Тайм” сүлжээний хэрэг мөн маш их хэмжээний мөнгөн хохиролтой байсан гэдэг ч “Бэлтэс-Мөрөн”-гийн хэрэг хамгийн олон хохирогчтой хамгийн том мөнгөн дүнтэй юм билээ.

-“Бэлтэс-Мөрөн” ХХК анх хуурамч ТББ байгууллага байгуулсан байсан гэж байсан. Үүнийг нотолж чадсан уу?

-Эдний анхны зорилго нь  хуурамч байгууллага байгуулахаас эхтэй. Интернетээс албан бланк хуулж авч хуурамч тамга, тэмдэг хийлгэж “Нэмэх даатгал” гэдэг нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хоёр сарын хугацаанд үйл ажиллагаа явуулсны дараагаас Санхүүгийн зохицуулах хороо, Хөвсгөл аймгийн холбогдох байгууллагаас хяналт, шалгалт хийхэд улсын бүртгэлд огт бүртгүүлээгүй байсан. Үүний дагуу шүүхэд өгсөн ч уг байгууллага нь хэргийн бүрдүүлэлтгүй гэдгээр хэргийг нь хаасан байдаг. Хамгийн гайхмаар зүйл нь хууль бус байгууллага байна гэдгийг тогтоосон байхад долоон сарын дараа дахин үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Ингэхдээ нэрээ сольж “Бэлтэс-Мөрөн” гэсэн нэрээр дахин гарч ирсэн. Ингээд жил тойрон иргэдийг хуурах ажиллагаа явуулж байхад төрийн байгууллага болоод жирийн иргэд, хэн ч анзаараагүй. Төрийнхөн дахиж шалгалт оруулаагүй. Нөгөөтээгүүр, тус байгууллага  хуурамч гэдгээ далдлахын тулд олон сая төгрөгөөр хүмүүнлэгийн ажил хийсэн байдаг. 10-30 хүртэлх сая төгрөгөөр ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй хүмүүст шинэ жил болон хүүхдийн баяр, тэмдэглэлт үйл явдлуудаар  бэлэг тараасан. Цагаан сараар нүүрс, тавгийн идээ тараасан байх жишээтэй. Энэ байдлаараа иргэдийн өөрийн байгууллагадаа итгэх  итгэлийг нь олж авч байсан. Иргэд “Бэлтэс-Мөрөн” бол үнэхээр сайн байгууллага юм байна. Хэзээ ч бидийг хохироохгүй гэдэгт бүгд итгэсэн. “Бэлтэс-Мөрөн” шиг бидний амьдралыг ойлгодог, тусалдаг газар хаа ч алга гэдэг сэтгэгдэл маш хүчтэй тархсан. Энэ хэрээр энэ байгууллагад итгэх иргэдийн итгэл улам нэмэгдсэн. 

-Тухайн үед аймгийн зарим  удирдлага, Цагдаагийн байгууллага нь холбоотой байсан гэдэг. Энэ нь үнэн юм уу?

-Холбоотой байсан гэдэг баримт олдоогүй. Гэхдээ энэ үйл явдал яагаад ингэж удаан үргэлжилсэн шалгалтаар санхүүгийн тусгай зөвшөөрөлгүй нь тогтоогдоод байхад дахин үйл ажиллагаа явуулахад нь хориглоогүй юм бэ гэсэн асуулт гарч ирсэн. Хэрэв цагаадаагийн байгууллага тухайн үед үйл ажиллагааг нь  зогсоосон бол олноороо хохирогч болохоос сэрэмжлүүлэх байсан. Хамгийн гол нь өмнө орсон шалгалтаар хохирогчгүй гэдэг үндэслэл нь иргэдийн итгэлийг алсуураа төрүүлсэн. Үүнд цагдаагийн байгууллага байр сууриа илэрхийлэхдээ 2022 оны нэгдүгээр сард хэрэг бүртгэх үйл ажиллагаа эхлүүлж тавдугаар сар хүртэл шалгаж байсан. Шалгах явцад үйл ажиллагааг нь зогсоогоогүй гэсэн тайлбар өгдөг. Ийм шинэ төрлийн ойлгомжгүй хэрэг байсан учраас бид судлахад хугацаа орсон гэдэг хариу өгч байсан. Гэхдээ л зарим иргэд төрийн байгууллагын шийдвэрийг хүлээж байсан. Үйл ажиллагааг хаахаас хоёр сарын өмнө сэрэмжлүүлэх мэдээг хүчтэй явуулсан байсан. Өмнө нь анхааруулсан хэдий ч хүчтэй анхаарал тавиагүй гэж үздэг.

-Нийтлэлийн гол дүр Б-ийн нөхцөл байдлыг тодруулж ярина уу?

- Иргэн Б нь хөгжлийн бэрхшээлтэй 13 настай хүүхдээ асардаг. Хувиараа гар урлал урлаж, модон эдлэл хийдэг эмэгтэй. “Бэлтэс-Мөрөн” луйврын сүлжээнд орохын өмнө өөрийн гэсэн хашаа байшинтай байсан. Нөхөр нь гэр бүлийнхээ гол орлогыг олдог. Эднийх “Бэлтэс-Мөрөн”-гийн мэдээг сонсоод хашаа, байшингаа зарсан. Улмаар өөр хоосон хашаа худалдан авч хүний гэр түрээслээд үдсэн 30 сая төгрөгөө энэ луйврын сүлжээнд оруулсан. Сарын дараа 36 сая төгрөг болгож хашаандаа байшин барьж орно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Харамсалтай нь  сарын дараа хүссэн мөнгөө авсан ч буцааж 40 сая төгрөг болгож өсгөх гэж эргүүлэн өгөөд авахын даваан дээр үйл ажиллагаа нь зогссон.  Түүнээс хойш нөхөр нь архины хамааралтай болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг Б-гийн амьдрал маш хүн байдалд байна.

-Шүүх хуралдаан болсон. Эдгээр хохирогчдын 40 тэрбум төгрөгийг хэн, хэрхэн барагдуулах болов?

-Одоогоор шүүгдэгчдэд 2-12 жилийн ял оноосон. Нийт 45 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Гэмт хэргийг үйлдсэн этгээдийн хоёр тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгийг битүүмжилсэн. Нийт 1700 иргэний хариуцагч байна. Иргэний хариуцагч гэдэг нь тухайн санхүүгийн луйвар руу мөнгөө хийгээд ашиг гаргаж авсан иргэдийг хэлж байгаа юм билээ.Тэр хүмүүсийн ашигт авсан мөнгийг эргүүлж татах байдлаар долоон тэрбум төгрөг  босгоно гэсэн шийдвэр гарсан. Мэдээж ашиг авсан иргэд гурван жилийн хугацаанд мөнгө эргэлдүүлээд дууссан. Гэсэн хэдий ч эдгээр 1700 хүнээс долоон тэрбумыг татан төвлөрүүлээд мөн хэрэг үйлдсэн есөн холбогдогчдоос таван тэрбум төгрөгийн хувь тэнцүүлэх байдлаар гаргаж хохирогчдын хохирлыг барагдуулах анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Цаашид хууль бус байгууллага гэдгээр давж заалдах эрх байх уу гэх мэтээр үйл явдал үргэлжлэх эсэхийг цаг, хугацаа харуулах байх.

-Хохирсон иргэд шүүхийн хурлын шийдвэрт сэтгэл хангалуун байгаа юу?

-Хүмүүсийн өргөдөл, гомдол дутуу байсантай холбоотойгоор гурван удаа хойшилж өнгөрсөн арван нэгдүгээр сард хурал нь боллоо. Гурван жилийн хугацаанд үргэлжилсэн. Нийтлэлийн гол дүр Б шиг болсон олон зуун гэр бүл, хувь хүн байгаа. Нийтлэлийн гол санаа нь амнаас ам дамжсан ялангуяа санхүүгийн ийм мэдээлэлд итгэж ямар нэгэн шийдвэр битгий гаргаасай. Баримт, эх сурвалжийг нягталдаггүй. Эсэргүүцсэн иргэдээс яагаад гэдгийг нь асуудаггүй. СЗХ, Цагдаагийн газар, аймгийн удирдлагууд нь хайнга хандсан. Иргэд нь өөрсдөө  нэг ч удаа асууж мэдээлэл авахыг эрмэлзээгүй. Өөрөөр хэлбэл, эх сурвалж, мэдээлэлд хэрсүү хандаагүйгээс хуурамч мэдээллийн хохирогч болсон том жишээ. Энэ бүгдийг иргэдэд мэдрүүлэх үүднээс энэ уралдаанд орж III байранд орсонд баяртай байна. Мөн сэтгүүлчдийг чадавхжуулах баримтад тулгуурласан нийтлэлийн уралдаан зохион байгуулсан  Монголын баримт шалгах төв / Mongolian Fact Checking Center – MFCC/ талархал илэрхийлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.МЯГМАРБАЯР

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 235 (7479)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.