УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Яаралтай горимоор хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
УИХ-ын чуулганы хуралдаанд нийт оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2025 оны төвсийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ингээд төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Ингндн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Одоо УИХ дахь Ардчилсан нам болон Монгол Ардын намын бүлгүүд хуралдах товтой байна.
Харин УИХ-ын чуулганы хуралдаан 12 цагаас үргэлжилнэ гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.