Өнөөдөр /2024.12.05/ өглөөний 6 цаг 16 минутад Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 5,2 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо хэмээн ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.54 100.79
Тодруулбал газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс Зүүн зүгт 10км, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс Зүүн хойд зүгт 91км, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс Зүүн зүгт 102км-т болсон бөгөөд ойр орчмын айл өрхүүдэд хүчтэй мэдрэгджээ.
Газар хөдлөлтөөс үүдсэн ямарваа нэгэн хор хохирол учирсан талаарх мэдээлэл байхгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.