Монголбанк 11 дүгээр сард 1.6 тонн үнэт металл худалдан авчээ. Оны эхнээс өссөн дүнгээр нийт 15.8 тонн үнэт металл худалдан аваад байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар буурсан үзүүлэлт юм.
Тодруулбал, оны эхнээс өссөн дүнгээр
Өмнөх сард алт худалдан авах дундаж үнэ 291.1 мянган төгрөг байсан нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин 12 дугаар сарын гурваны өдрийн байдлаар Монголбанкны алт худалдан авах үнэ 290 мянга 42 төгрөг байна.
Харин дэлхийн зах зээлд сүүлийн байдлаар алтны үнэ унц нь 2640 орчим ам.долларт хэлбэлзэж байна.
Энэ онд Төв банкнуудын алт худалдан авалттай холбоотойгоор алтны үнэ 30 гаруй хувиар өсөөд байгаа юм. 2024 он гарсаар хэд хэдэн удаа дээд түвшнээ шинэчилж, сүүлд аравдугаар сарын 30-нд унц нь 2788 ам.доллар давсан юм
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.