СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-04

🔴Ц.Туваан: 2025 оны төсвийг 2,4 их наядаар танаж, УИХ-д өргөн барихаар болсон

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
10 цагийн өмнө

УИХ чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Улмаар өнөөдөр Засгийн газар 2025 оны төсвийн төсөл хэлэлцлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-. Ирэх жилүүдэд хэрэгжүүлэх 14 мега төсөл нь улсын төсвөөр хийгдэхгүй. Гадны хөрөнгө оруулалтаар хийгдэх төслүүд байгаа. Томоохон замуудын хөрөнгө оруулалтаас хасагдаж байна. Бүх яамдуудын урсгал зардлаас танах зохицуулалт хийгдсэн. Сангийн сайд бүх сайд нартай уулзаж ямар ямар зардлуудаас хасалт хийх талаар ярьсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.