Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 14 цагаас эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар Саудын Арабын Хаант Улсад айлчлалтай яваа тул хуралдаанд цахимаар оролцож байгаа аж.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн төсөл, Монгол улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай, Шүүх шинжилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай П. Сайнзориг гишүүний санаачлан боловсруулсан хуулийн төслүүдэд санал дүгнэлт өгөх, томоохон төслүүдийн талаар авах арга хэмжээний тухай, Нийслэл хотод хүчилтөрөгчийн ялгаралыг бууруулж цэвэр эрчим хүчээр хангах зарим арга хэмжээний талаар зэрэг асуудлуудыг хэлэлцэж, танилцаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.