СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-04

Ч.Лодойсамбуу: 126 гишүүн олон асуудлыг тунгалаг болгох сайн парламент болно

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
13 цагийн өмнө

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-"Шинэ парламентыг чадамжгүй мэтээр хүмүүс ярьж байна" гэж хэтийдүүлсэн дүгнэлт хийж, гишүүд өөрсдөө ярих боллоо. Өмнөх парламент шиг хайрцаглагдахгүй шинээр орж ирсэн гишүүд чамбайрах юм байна гэдэг сайн дүгнэлт харагдаж байна. Бүлэглэж хүч түрээд явдаг байсан зүйл байхгүй болсон гэдгийг гишүүд илэрхийлж байна. Тэгэхээр энэ парламент ирэх жилүүдэд төсөв дээр хандаж байгаа шиг бусад хуулиудад хандаж, олон зүйлийг тунгалаг болгох сайн парламент болно гэж дүгнэж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гантөмөх
6 цагийн өмнө
116.206.83.106

Ямарч хэрэг алга хувийн бизнесээ хөөгөөд алга болцгоох юм энэ байдлаараа бүтэхгүй бололтой төсвөө ч баталж чадахгүй болох нь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.